Малайзын асуудлыг ингэж шийднэ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 13

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Малайз Улсад Монгол Улсын  консулын төлөөллийг нээх асуудлыг Гадаад харилцааны сайдын зөвлөлийн хуралдаанд өнөөдөр хэлэлцүүллээ. Малайз Улсад Монгол Улсын иргэдийн эрх, эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх явдал удаа дараа гарч, ялангуяа иргэн Ш.Алтантуяа болон хар тамхины хэрэгт холбогдсон оюутнуудын хэрэг шийдэгдэхгүй удааширч байгаа. Мөн Монгол Улсын иргэн Э саяхан учир битүүлгээр амь насаа алдсан нь ийнхүү тус улсад Монгол Улсын консулын төлөөллийг нээх нь нэн чухал болохыг Гадаад харилцааны сайд Л.Болд хуралдааны явцад онцлон тэмдэглэлээ. Одоогийн байдлаар, тус улсад нийт 500 орчим монгол иргэн сурч, ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэрэлээ(202.179.27.20) 2025 оны 03 сарын 13

Манайхан тухайн очиж байгаа орондоо хууль ёсны дагуу амьдарч байвал яасан ч ийм зүйл тохиолдохгүй. Дандаа өөрсдөө охидууд биеэ үнэлж болохгүй бүтэхгүй хүмүүстэй нийлж мөнгөний төлөө яахаас ч буцахгүй байгаагаас болж байгаа шүү дээ. Малайз хүмүүсийн буруу биш шүү дээ.

1  |  0
unen(76.171.152.2) 2025 оны 03 сарын 13

bas l mongoliin xorongo garna gesen ug. malaiztai manaix yax geed baigaa yum boloo. xedxen mongoloos bol konsul neej baaxan xumuust zugeer tsalin ogno deerees ni unaa mashin, turees geed yadarsan ediin zasagtai orond nermees bolno shuu dee. ex oronoo bod l doo, malaiztai malaizgui mongol uls bolood l baisan, xarin malaiz ruu garch baigaa mongolchuudad zoruylj mash tom anxaaruulgiig xiliin xanan deer tabibal yasan yum be. irgediinxee erx ashigiig bodoj,sanuulj meduulseer baixad ochood aluulbal estoi iuy yarix be

1  |  0
naraa(103.26.194.34) 2025 оны 03 сарын 13

nirgesen hoino hashgirav gegcheer odoo l uhaan orj deeteneg tor zasag

1  |  0
Top