Д.Энхбат агсныг Францаас хулгайлж авчирсан хүмүүсийн нэг гэгддэг В.Нямханд ЭЦГ-ын дэд даргад яригдаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 13

 

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албанд ажиллаж байсан, дэд хурандаа В.Нямхандыг Эрүүгийн цагдаагийн газрын дэд даргаар томилогдох гэж байгаа гэсэн мэдээллийг тус газрын зүгээс няцаахгүй байгаа бөгөөд түүний нэр яригдаж байгаа гэх зүйлийг эх сурвалж хэлж байгаагаас  үзэхэд магадлал өндөр байна. Тэгэхээр 2011-2013 оны гуравдугаар сар хүртэл хэрэг төвөгт орооцолдож явсан дэд хурандаа В.Нямханд гэж хэн бэ гэдэгт эргэн анхаарал хандуулах нь цаг үеэ олсон асуудал болоод байна. Түүнд Хятадын тусгай албанаас их хэмжээний мөнгө авсан, улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан гэх хэрэг үүсгэн шалгаж байсан ч, өнгөрөгч гуравдугаар сард Хан-Уул дүүргийн шүүх түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.


В.Нямхандад  Эрүүгийн хуулийн 79.1-т зааснаар “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон хэрэгт буруутгаж 17 жилийн ял төлөвлөж байсан юм. Түүнд холбогдох хэрэг мөрдөн байцаалтын шатанд удаж, шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад хоёронтоо буцааж хоёр жилийн нүүрийг үзсэний эцсэний шүүх хэргийг нь хэрэгсэхгүй болсон юм.


Түүнийг зодооны хэргээр тагнуулын байгууллагаас халагдсаныхаа дараа тус газрын албан хаагчдын мөрддөг дотоод  хууль, дүрмийг зөрчин хятадуудтай уулзан гадаад улс руу зорчсон гэх мэдээлэл тухайн үед гарч байв. Хуульд  зааснаар тагнуулын ажилтан ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш гурван жилийн дотор гадаад руу зорчихгүй байх ёстой, хэрэв  зайлшгүй шаардлага гарвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд илтгэх хуудас бичиж зөвшөөрөл авах ёстой аж. Гэтэл В.Нямханд энэ хуулийг зөрчсөн учраас түүнийг буруутгах бас нэгэн үндэслэл болсон гэгдэж байв.  Түүнчлэн В.Нямхандыг хятадуудтай нэлээд ойр дотно байсныг нь тагнуулынхан зургаан сар мөрдөж, баримтжуулж авсан гэж байв. Монголд уул уурхайн чиглэлээр ажилладаг, хятад эзэнтэй компанийн хэд хэдэн хүнтэй хоёр жил гаруй хугацаанд харилцаа холбоотой ажилласныг тагнуулынхан илрүүлсэн. Ашигт малтмалын орд газартай холбоотой нууцад хамаарах мэдээллийг урд хөршийнхөө найзуудад дамжуулж, 100 сая ам.долларын гэрээ хийхээр оролдсоныг нь тагнуулынхан илрүүлсэн гэхчлэн мэдээллүүд гарч байв. Харин тэрбээр энэ бүхний хариу болгож “Би ямар ч  нууц мэдээлэл дамжуулаагүй. Ажилгүй болсон би хятадуудтай хамтарч бизнес хийх гэж байсан юм” хэмээн мэдүүлсэн байдаг. Тэгэхдээ В.Нямхандын тухайд ажлынхаа үүрэг чиглэлийн хувиар хятадуудтай ер нь ойр байсан байдаг. Тэрээр тагнуулын байгууллагад ажиллаж байхдаа Монголд амьдарч байгаа хятад иргэдийг хариуцаж ажиллаж байсан гэх. 


Мөн түүнтэй холбоотой анхаарал татсан нэг мэдээлэл байдаг нь ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны орлогч даргаар ажиллаж байх үедээ Дамирангийн Энхбат агсныг Францаас хулгайлан баривчилж ирэх ажилд гар бие оролцсон хүмүүсийн нэг гэгддэг. Тухайн үед эл ажиллагаанд  таван хүн оролцож байсан бөгөөд В.Нямхандаас бусад нь өндөр алба хашиж зарим нь гадаадад томилогдсон байхад тэр л ганцаараа хишиг хүртэлгүй хоцорч, хэсэг явж байгаад 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Тагнуулын Ерөнхий газрын дарга  Р.Болдын шийдвэрээр Нийслэлийн тагнуулын газарт ажилд орсон байдаг. Гэхдээ дээр өгүүлсэнчлэн зодооны хэргээр ажлаасаа халагджээ.


Тэгэхээр энэ мэтээр өгүүлбэл тун  сонирхолтой намтартай В.Нямханд Эрүүгийн цагдаагийн газрын дэд даргын суудалд ирэх эсэх нь тун удахгүй тодорхой болох биз ээ.


Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eren survaljlagch(188.29.166.76) 2025 оны 03 сарын 13

Ashgui de haij baisan humuusiin neg in ch gsn zurag ner ovogtoi,oo oldloo,,odoo Hurst ene 2,s busad,n zurag ner ovogtoin haan ymr ajil erhelj baigaagiin zarlaarai zaluusaa...

1  |  0
zochin(103.26.194.56) 2025 оны 03 сарын 13

tomor zamiin gurvan ugsarmalaas garaltai landag battsengel gej hogiin amitan bainaa tavan tolgoin jolooch nariig daramtalj amidardag ene nohriig holbogdoh baiguullaga n shalgaasai

1  |  0
zochin(103.26.194.101) 2025 оны 03 сарын 13

tomor zamiin gurvan ugsarmalaas garaltai landag battsengel gej hogiin amitan bainaa tavan tolgoin jolooch nariig daramtalj amidardag ene nohriig holbogdoh baiguullaga n shalgaasai

1  |  0
erka(103.10.22.2) 2025 оны 03 сарын 13

ene ardchilsan nam nertei malnuud iimerhuu ajila medehgui mongo harbal uych hiihees butsahgui nobshnuudiig ajild abch baih um naad nobshoo zailuulaach

1  |  0
Agt(103.10.21.88) 2025 оны 03 сарын 13

tiim buir suurigui huniig tavij bolohguie

1  |  0
Top