Найман сурагч химийн бодисноос хордсон гэдэг дүгнэлт гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 12

Баянзүрх дүүргийн 48дугаар сургуулийн 6дугаар ангийн хэсэг хүүхдүүд онош нь тодорхойгүй байдлаар хордсон тухай бид өмнө нь мэдээллэж байсан.  Одоогийн байдлаар 8 хүүхэд ЭНЭШТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд энэ сарын 10-ны өдөр хийсэн урьдчилсан  шинжилгээгээр химийн бодисноос шалтгаалсан хордлого гэсэн хариу гарсан байна. Энэ хэрэг явдлын талаар Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран тус сургуульд  шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар сурагчид химийн бодисноос хордсон нь мөн тогтоогдсон байна. Хэргийн талаарх эцсийн дүгнэлт хараахан гараагүй бөгөөд зарим эцэг эхчүүд сурагчдыг хордуулсан химийн бодис нь тэдний өмсдөг дүрэмт хувцаснаас нь ялгарсан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
T(60.242.51.74) 2025 оны 03 сарын 13

Huvtsasnaas hordono gej yu baidin uur yum bis

1  |  0
yooo(103.26.194.109) 2025 оны 03 сарын 13

yo surgulin min ner hundiig unende l unagaj bn doo nre, 48r surguli um bol 48in zurgig taviach, Shine Mongol surgulin zurgig tavichad busdin ner hunded bas arail muuhai haldah umaa bur durgu hurchlee zlzl

1  |  0
eej aav(202.70.44.234) 2025 оны 03 сарын 13

za yu ve, tegvel ene duremt huvtssiig umsuulehee boliyo oo. Bid huuhdee eruul bailgamaar bna.

1  |  0
Top