Болдог бол Малайз руу болон хүний эрхийг уландаа гишгэсэн улс руу битгий яваач гэж гуймаар байх юм. Хэн ч бараг өдөр болгон манай улсын иргэн ингэж амь үрэгдлээ, тэгж ч тамлагдлаа, хохирлоо гэх мэдээг сонсохыг хүсэхгүй шүү дээ. Гэтэл яах аргагүй өөр улс оронд ялангуяа манай улсын иргэдэд хэтэрхий бүдүүлэгээр халдсан улс оронд элэг нэгт ахан дүүс маань очиж байгаа улс орон, ёс заншил, зан байдлыг нь мэдэхгүй байгаагийн улмаас хохирсоор байгаа тул мэдээлсээр байна.
Найман жилийн өмнө Малайзад манай улсын иргэн Алтантуяа хэрцгийгээр амиа алдсан явдлыг зарим нэг монголчууд маань мартаагүй. Энэ хэргийг хохирогчийн аав бүтэн найман жилийн турш хөөцөлдөж, шүүхээр шийдүүлсэн ч өнгөрсөн наймдугаар сард ял сонссон цагдаа нарыг Малайзын шүүх цагаатгаж, суллачихсан. Хэдийгээр энэ хэргийг гардан гүйцэтгэсэн хүмүүс нь эдгээр цагдаа нар гэх боловч тэдэнд тушаал өгсөн хүмүүс тус улсын Ерөнхий сайд, Батлан хамгаалахын хурандаа байдаг гэдгийг хохирогчийн аав Шаарийбуу гуай нэгэн ярилцлагандаа дурдсаныг сануулахад илүүдэхгүй биз. Мөн энэ хугацаанд тус хэргийн бүх гэрч нь нас барсан...Энд дарж цааш уншина уу

Сэтгэгдэл ( 0 )