ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалтанд Ц.Энхбаяр, Л.Жамбалжав нар өрсөлдөхөөр болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 12

Эмнэлгийг удирдах даргын албан тушаалд очих хүнийг сонгон шалгаруулахаар болжээ. Эрүүл мэндийн сайдаас ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2013 оны арванхоёрдугаар сард багтааж зохион байгуулах талаар захиалга ирүүлсэн байна. Иймд тус зөвлөл нь арванхоёрдугаар сарын 6-ны өдөр хуралдаж, Төрийн албаны зөвлөл, ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн төлөөлөл оролцсон сонгон шалгаруулалтын комиссыг ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргалаар ахлуулан байгуулсан байна. Сонгон шалгаруулалтын комисс нь 2013 оны арванхоёрдугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргын албан тушаалд өрсөлдөхөөр Самдангийн Отгонгэрэл, Намбаагийн Батмагнай, Цэвэгбатын Энхбаяр, Лхамсүрэнгийн Жамбалжав нар бүртгүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(98.210.51.148) 2025 оны 03 сарын 13

Энхбаяр гэдэг чинь аргагүй л З.Энхболдын хүн юмаа. Гэмтлийн эмнэлэгийн хамт олон хүлээж амахгүй гэсээр байтал заавал дарга болох гэж улайраад байдаг. Боллоо гэж бодоход сайхан хамт олон бүрдүүлээд эрч хүчтэй ажиллаж чадах уу? АН-хан төрийн албыг төрлийн алба болгохдоо зүгээр ч үгүй ямарч чадваргүй энд тэндээс хөөгдсөн ажилд тэнцэхгүй хүмүүсээр л дүүргээд байх юм. Юу л болох бол доо.

1  |  0
зочин(103.9.90.230) 2025 оны 03 сарын 13

тэтгэвэрийн өвгөн Жамбалжав,Энхба

1  |  0
Close menu