Нэг ангийн найман хүүхэд эмнэлэгт хүргэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 12

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн 10-12 насны, нэг ангийн найман хүүхэд эмнэлэгт хүргэгджээ. Зургадугаар ангийн хүүхдүүдийн бие загатнах ижил шинж тэмдэг илэрсэн учир сургуулийн эмч Төмөрхишиг өчигдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандсан байна.

 

Тус эмнэлгийнхэн хүүхдүүдийг хүлээн авч үзээд, халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй гэж оношилжээ. Эмч нар шалтгаан тодорхойгүй, химийн ямар нэг бодист хордсон байж болзошгүй хэмээн үзэж ЭХЭМҮТ-д хандсан байна.

 

Хүүхдүүдийг эх, нялхсын эмнэлэгт авчирч 24 цагийн дотор шээс, элэгний үйл ажиллагаа, цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийгээд химийн ямар нэг хордлого илрээгүйг батлав.

 

Хүүхдүүд энэ талаар хэлэхдээ “Манай ангийн охин гартаа тос түрхээд хичээлдээ ирсэн нь гэнэт загатнаж эхэлсэн. Сургуулийн эмчид үзүүлэхэд харшил байж магадгүй, эмчийн магадлагаа аваад гэртээ харьж болно гэжээ. Гэтэл удалгүй тэдний ангийн хүүхдүүдийн бие занатнаж эхлэхэд яаралтай эмнэлэгт хандсан” гэж ярьжээ.

 

Тэдний биеийн байдал одоогоор хэвийн байгаа бөгөөд Яаралтай тусламжийн тасгийн эмч Б.Чинбат: “Хүүхдүүдийн бие хөнгөн, хичээлдээ явах боломжтой. Эцэг, эхчүүдтэй нь уулзаад, өнөөдөр эмнэлгээс гаргаж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SSSSS(112.72.13.189) 2025 оны 03 сарын 13

Syrgyyliin cainii gazryydiin ariyn cebriig shalgaj shinjilgee abah heregtei shyy.Mash olon hyyhed bagsh hoolloj baigaa.

1  |  0
Top