Э.Бат-Үүл мэдэгдэл гаргав

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 11

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн удирдлагын шинэ баг, тэр дундаа миний нэр хүнд рүү чиглэсэн цэвэр гүтгэлгийн шинжтэй мэдээлэл өдөр тутмын хэвлэлүүд, мэдээллийн сайтуудаар дамжин гарах боллоо. Иймэрхүү ор үндэсгүй гүтгэлэг анх удаа гарч байгаа хэрэг биш. Өмнө нь намаасаа албан тушаал авахыг шунасан нэг этгээд миний нэр хүндэд халдсан мэдээллийг олон нийтэд зохион байгуулалттайгаар цацсан учраас үнэнийг тогтоолгохоор 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Авлигатай тэмцэх газарт хандсан юм. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хууль зөрчиж хүүгийнхээ компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцуулахаар шалгаруулсан гэх мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газарт шалгуулллаа. Тус газрын дарга, Тэргүүн комиссар  Н.Ганболдоос 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн албан бичигт “Таныг албан тушаалын эрх мэдлээ урвуулан Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан орчмын гэр хороолын дахин төлөвлөлтийн төслийн сонгон шалгаруулалтад хүү Б.Чулуудайн нэр дээр бүртгэлтэй “Гранд лайн” компанийг шалгаруулсан гэх үйлдлийг шалгахад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь тогтоогдлоо” хэмээн албан ёсоор мэдэгдсэн.

Эхний гүтгэлэг ийн бүтэлгүйтэж үнэнд гүйцэгдсэн учир хэд хоногийн өмнөөс Налайх дүүрэгт хэрэгжүүлж байгаа “Шинэ Налайх” хорооллын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх компанийг миний охины нөхрийнх, сонгон шалгаруулалтыг намайг хууль зөрчин сонгосон гэх гүтгэлгийг дахин зохион байгуулалттайгаар цацаж эхэллээ. Тэр тусмаа “Тэлмэн констракшн” компанийн захирал миний хүргэн биш, манай гэр бүлийн нэг ч гишүүн энэ компанид ямар нэгэн холбоогүй, Нийслэлийн Засаг даргын хувьд сонгон шалгаруулалтад ямар нэгэн байдлаар оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Уг сонгон шалгаруулалтыг Налайх дүүргийн удирдлагууд иргэдтэйгээ тохиролцож, зөвшилцөж сонгосон юм байна.
Зохион байгуулалттайгаар тарааж байгаа эдгээр гүтгэлгүүдийг манай багийн  нийслэлд хийж бүтээх цагийг барж, шинэчлэлийг дэмждэг хүмүүсийн урмыг хугалах гэсэн хорон үйлдэл гэж дүгнэхээс өөр аргагүйд хүрлээ. Би Нийслэлийн Засаг даргын хувьд төрийн захиргааны албан тушаалтнуудад авлигаас ангид байх хатуу шаардлага тавин ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хууль зөрчөөгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Эдгээр гүтгэлгийг зохион байгуулалттайгаар тараасан хүмүүс, ямар ч үндэслэлгүй мэдээллийг нийтэлсэн сонин, сайтууд албан ёсоор уучлал гуйхгүй бол хуулийн байгууллагад хандах болно.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2013 оны 12 сарын 10-ны өдөр
634d07bb8ddbf603big.jpg

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baya(103.26.194.116) 2025 оны 03 сарын 13

Chamd ardchilagchiin uner alga zaalaach

1  |  0
baya(103.26.194.147) 2025 оны 03 сарын 13

Medrel batuul chamd yamarch ardchilagchiin uner alga

1  |  0
baya(103.26.194.89) 2025 оны 03 сарын 13

Medrel batuul chamd yamarch ardchilagchiin uner alga

1  |  0
chuluudai(202.131.234.106) 2025 оны 03 сарын 13

huu n gej ehner huuhdee haychihsan hogiin gar baidag yum bn le ehner n ih uhaalag saihan busgui shig baigaa yum huu ni yvdaltai huuhend nugasgui gar sh de kkkkkkkk

1  |  0
ж(202.179.20.182) 2025 оны 03 сарын 13

ардчилсан хувьсгалын эцэг арай ч ийм шалдир бульдар юмандхутгалдаж доошоо орохгүй ээ

1  |  0
monhoo(103.10.23.112) 2025 оны 03 сарын 13

hotiin darga sain ajillaj baigaa gej irgen bi vzdeg eldeb myy sanaagaa ard tvmen gej bitgii ner bari bicheed bai omnoh dargyyd bvgd abilgachid baican shvv dee ene hvniig tanihgvi ch bidendhiisen ajil. hiihajiliig ni demjih heregtei

1  |  0
zochin(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

Батүүлийн хүү гэхээр цэргүүд нь болохгүй байсан ч болгох гээд гүйх нь ойлгомжтой бус уу. Мэдээжийн асуудал байхад хэвлэл мэдээлийнхнийг заналхийлсэн шаардлага тулгах нь дэндүү ёс зүйгүй юм. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгч болох вийдээ. ард түмэн чинь нүд чихтэй шүү.

боль л доо (182.160.10.23) 2025 оны 03 сарын 13

урьд нь ажиллаж байсан авилгачдаа ингэж шалгавал яасан юм БАТҮҮЛ ийн хүү хотын дарга байхаас өмнө энэ сабарт байсан тиим учраас эхлээд бадамжунай энхболд батбаяр мөнх баяр нарыг л сайн шалгатэгээд ч хартай хүн нотой хулгайч хүн хүнийг өөр шигээ л боддог

Gal(69.143.167.118) 2025 оны 03 сарын 13

Nasaaraa*****ajillasan uul dargiinhyasan tansag amidarch bnaa, nasaaraa gejdee heden ueeree*****ajillasan humuus baij,icheesee. Turiin alba haagcdiin tsalin tiim undur bolchihvoo yum u? Esvel huuhed chini end tendeeshulgaihiigeed compani baiguulchihav uu? Gaihahaas uur id shid algaaa?

1  |  0
Ulzii(126.214.3.18) 2025 оны 03 сарын 13

Yuniih ni hatuu shaardlaga bh vede hamtda byaluga huvaagad l yavj bgashte. Shudarga bsiin bol ene tendert huugiinhe kompaniig oruulku bh bsiin. Show chin nuhur shuu

1  |  0
Ganzorig(182.160.2.46) 2025 оны 03 сарын 13

Ашиг сонирхолын зөрчил гэж байгаа ш тээ, Грнад Лайн гэдэг байгуулллага тендерт ороод захирал Бат Үүлийн Чулуудай гэхээр танай цэргүүд бүгд л дэмжих нь ойлгомжтой ш тээ, Баатар хүн баатраараа дуусвал гоё л дооо,

1  |  0
NAm bus hun (91.119.91.154) 2025 оны 03 сарын 13

hereg huuchirdaggui sanaj ybaarai

1  |  0
NAm bus hun (91.119.91.154) 2025 оны 03 сарын 13

turiin undru suudald suunaa gedeg chini harduulanaa gesen ughugshuun yuun daa emzegleed bgaaan bee ? baih l zuil gej bodoj bna .

1  |  0
Bi(103.26.194.46) 2025 оны 03 сарын 13

Olni ug ortoi bdgiim daa hudlaa gutgene gej yu l bol!!! Neree tegj ih bodood bga bol ajlaa tseverhen hiih heregtei. Ard tumen hudal yarihgui

1  |  0
Sonin(112.72.13.151) 2025 оны 03 сарын 13

Ajlaa oligtoihon hiigeechee.... Ard tumniig yduu tarchig bolgoj guitslee. Ooroo ymar negen bdlaar idej uujil bgaa bizdee???? Surtei ni argagui medegdel hiijee. Hereggui demii hunii nud huursan ajil hiij dundaas ni tsusalj bhaar mongol hun shuudee gej bodood dorwitoihon ajil hiigeed ard tumnee baysgaj boldguimuu? Eswel tetgewertee garmaar yum. Bitgii JUJIG toglood bai!!!!!!!!!!!!!!

1  |  0
ta(71.189.131.201) 2025 оны 03 сарын 13

ooriinhoo ner hunded sanaa zovson hun baih ym unen buruugui ymbol uher tergeer tuulai guitsene gedeg dee ulaan baatariin ner hunded sanaa zovinoh heregtei ym bish uu uul dargaa shal demii hov jiv hooson uls torchid darga nar ard iregddee ner hundee aldah ym daa zailuul

1  |  0
ami(103.26.194.35) 2025 оны 03 сарын 13

olon jiliin ulbaatai utaanaas ch tiim amarhan salchihgui bhoo,gutgelgiig n toohgui ulam sain ajillaad haruulaad ogoo ter gutgegchidded

1  |  0
Bat uul mal(103.26.194.41) 2025 оны 03 сарын 13

Yasan tolgoit mine zuger ajlaa hii tor zasagt barag nasaaraa baichlaa oligtoi ym alga l bnshu

1  |  0
Болд(202.126.89.160) 2025 оны 03 сарын 13

Үүл мэт замхруулж байнадаа Нийслэлчүүдийг

1  |  0
zochin(124.158.107.56) 2025 оны 03 сарын 13

hudlaa gvtgeleg yum bol terend yuund sanaa zowj medegdel ene ter gargaj svrjignedeg yum be.Hudal vneniig tsag hugatsaa shvvgeed gargaad irne shdee eneniihee orond utaa ugaariin asuudlaa shiideesei.Svvliin ved manai uls toriin undur alban tushaaltnuud hoorondoo hereldeed l hewleliin bai bolood bgaa bolohoos ardtvmen ta nariig sonirhohgvi bn shdee tiim zaw ch alga bolomj ch bhaa boliod bna ajil hii amjirgaagaa bodson udriin honogiin hooloo yaay gej bna

1  |  0
Top