Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Намнангийн Наранбаатар, Намхайн Нацагням нарт төрийн соёрхол хүртээв. Ерөнхийлөгч энэ үеэр монголчуудыг бүтээж хийж чадахыг онцлоод, нийт залуучуудаа зоригжуулж, урам өгөхийн тулд энэхүү шагналыг олгож байна гэдгээ хэлсэн байна.
Н.Наранбаатар нь тайз, дэлгэцийн урлагт арав гаруй жил зүтгэхдээ дуучин, жүжигчин, найруулагчаар ажиллаж байгаа юм. Тэрбээр “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, “Саран хөхөө”-гийн номч түшмэл Дарма, “Атга нөж”-ийн Жамуха, “Харц хатан”-ы Ёндонгийн дүрийг бүтээж “Гамлет” жүжиг, “Тэнгэрийн хүү”, “Тамгагүй төр” зэрэг бүтээлүүд дээр найруулагчаар ажилласан юм.
Н.Нацагням нь эрчим хүчний инженер бөгөөд Английн компанид електроник, программ хангамж, эрчим хүчний реактив чадлын автоматжуулалт, тогтворжилт, реле-хамгаалалтын асуудал эрхэлсэн зохион бүтээгч инженер, хүчний електроник, программ хангамж, моторын хяналтын асуудал эрхэлсэн ахлах инженер, интернет, радио холбоо, дохиололын систем зохион бүтээгч програм хангамжийн инженерээр ажиллаж байсан бөгөөд ТЭЦ-2-ын өдөөлтйн системийн автоматжуулалтыг шинэчлэж Английн стандартанд оруулах төсөл дээр ажилласан юм. Энэхүү төслийн үр дүнд цаашидын эрчим хүчний шинэчлэлүүд 100% олон улсын буцалтгүй тусламжуудаар санхүүжих боломжтой болох бөгөөд энэхүү шинэчлэл нь Монголын нийт 47 генерторуудыг хамруулбал бид хойд хөршөөс тусгаардагдаж бие тогтвортой ажиллах боломжтой болж нэг жилд 7 тэрбум төгрөгийг ОХУ-д тушаадгийг хэмнэх боломжтой юм. 

Сэтгэгдэл ( 7 )
Elbegdorj hunii ajliig unelj dugnej chaddag hun ldee.gantshan zar neg huniig heterhii devriuulj bgaa ni Гихаэг darga purevdorj metiin jishee haruulj bna.Naranbaatar bol shine yeiin sain zaluuchuudiin tod jishee.

Bayar hurgei.uran buteel chin ulam iheer bayalag bolooroi.sain uran buteelch
bayar hurgie
bayar hurgie ee ulam ihiig hiijbuteegeerei gegeele zaluu mini.
Bayar hurgey ta odo avah bolsoon mash ih bayrlaj bna