Өнөөдөр талбай дээр суулт хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 10

НАМЗХ-ныхон өнөөдөр 13 цагт Монголд тулгамдаж байгаа 76 асуудлыг нэрлэж 76 минутын суултыг Чингисийн талбайд хийнэ. Тэдний зүгээс Монгол Улсын хувьд тулгамдсан 76 асуудлыг олон нийтийн санал асуулгаар тодруулж УИХ-ын гишүүдээр шийдүүлэх зорилготой гэнэ.

 Хүний эрхийн өдрийг тохиолдуулан хийж буй уг чимээгүй суултыг 76 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийх ба хүн тус бүр нэг минут асуудлыг ээлжээр босон зогсож танилцуулах гэнэ. Мөн эдгээр асуудлуудыг дамжуулах үүргийг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хүлээх бөгөөд УИХ-ын бүх гишүүдэд 76 асуудлыг хуваарилан өгөх бололтой. Түүнчлэн энэхүү “Монгол Улсын 76 шийдэх асуудал” төслийнх нь хүрээнд ирэх он нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн 76 асуудал тус бүрээр телевизийн нэвтрүүлэг хийж, асуудлыг нь авсан гишүүдийг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөсөн аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(103.26.194.74) 2025 оны 03 сарын 13

man nam odoo zasal awahsaa ongorjde

1  |  0
Zochin(133.5.11.11) 2025 оны 03 сарын 13

Geriinhm daalgawaraa hiugeegvi oyutand nemelt bie daalt ogdog shd ... Chadahu? Setgel bga yu ulsiin tuluu? Ene 76?

1  |  0
зочин(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

Ман намын буунынохой нар ардчилалыг эсэргүүцсэн жагсаал

1  |  0
Top