14 байгууллага хууль зөрчсөн нь тогтоогдлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 10

Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн сард аж ахуйн нэгж, төрийн зарим байгууллагад Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлж буй байдалд шалгалт хийж холбогдох арга хэмжээ авчээ.

Шалгалтаар нийт 14 байгууллагад зөрчил илэрсэн бөгөөд эдгээр байгууллагад хуулийн дагуу 134 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн  аж ахуйн нэгжүүд бараа үйлчилгээнийхээ үнэ, тариф, төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхэд нөлөөлж буй гол хүчин зүйлд арилжааны банкуудын гадаад валютын зээл олгох сонирхол нөлөөлдөг болохыг тогтоов.

Арилжааны банкууд эхний 10 сарын байдлаар 3 тэрбум долларын зээл олгожээ. Иймд гадаад валютын зээлийн зориулалтыг зохицуулах бодлого хэрэгжүүлэх саналыг Монголбанкинд хүргүүлсэн байна.

Дээрх арга хэмжээнүүд хэрэгжсэнээр гадаад валютын шаардлагагүй хэрэглээ, зохиомол эрэлтийг бууруулж, эдийн засгийн долларжилт, төгрөгийн үнэгүйдлийг хязгаарлахад чухал нөлөө үзүүлэх юм. Санхүүгийн зохицуулах хорооноос иргэд, аж ахуйн нэгжүүд өөр хоорондоо хийх гэрээнд аливаа бараа, үйлчилгээний үнийг зөвхөн төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэх талаар тусгаж байхын чухлыг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top