Сүүлийн сарын турш хэвлэл мэдээлэлээр яригдсан зүйл бол МУИС-ын бүтцийн өөрчлөлт, сургуулиудыг нэгтгэх асуудал юм. Өнгөрсөн баасан гарагт МУИС-ийн эрдмийн зөвлөл хуралдаж захирал А.Галтбаярыг огцруулах талаар хэлэлцэх байсан. Гэтэл захирал А.Галтбаярыг огцруулахгүй гэсэн шийдвэрийг МУИС-ын эрдмийн зөвлөл гаргасан байна. Энэхүү шийдвэрийг багш ажилчид хууль бус хэмээн үзэж тус зөвлөлийг ирэх баасан гарагт дахин хуралдуулахаар болсноо мэдэгдээд байгаа. Түүнчлэн тэд бүтцийн өөрчлөлтийг эсэргүүцэж багш оюутны “Ардчилалын эсрэг” түр хороог байгуулж байгаа бөгөөд өчигдөр тэд МУИС-ын удирдлага, БШУЯ, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт өргөх бичиг хүргүүлсэн. МУИС-ын удирдлагын зүгээс бүтцийн өөрчлөлттэй холбоотой гаргасан төсөв мөнгөний асуудал багш, оюутнууд болон бусад ажилчидад нээлттэй бус далд явагдаж байгааг тэд эсэргүүцэж байна. Бүтцийн өөрчлөлт зохион байгуулалтын ажлын хэсгүүдийн дарга гишүүд хуйвалдаж өнөөг хүртэл салбар сургуулийн зургаан захирал, багш ажилчдыг ямар нэгэн шалтгаангүйгээр халаад байгаа юм байна.
Энэ талаар МУИС-ын Нийгмийн ШУ-ны сургуулийн сургалтын албаны эрхлэгч Б.Болд-Эрдэнээс тодрууллаа.
-Түр хороо байгуулсан гэсэн. Одоогоор түр хороонд хэдэн багш ажилчид нэгдээд байна вэ?
-Одоогоор түр хороонд зургаан сургуулийн төлөөлөл 30-аад багш байна.
-Бүтцийн өөрчлөлт нэрийн дор МУИС-д багш нарыг халах ажил нэлээд явагдаж байна гэсэн. Яг ямар багш нарыг халаад байгаа вэ?
-Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлээд багш нарыг хооронд хагаралдуулах мөн хөгшин багш нарыг 60 нас хүрсэн нэрээр тэтгэвэрт нь гаргах мөн янз бүрийн шалтгаанаар зургаан захирлыг сольсон. Бид энэ бүхнийг эсэргүүцэхээр та нар маргааш ажилгүй, амьдралгүй болно гэж хэлдэг. Өнөөдөр захирал А.Галтбаяр МУИС-ыг айдасаар удирдаж байна. МУИС-д ардчилал байхгүй боллоо.
-Мөн МУИС-ын захирал А.Галтбаярыг ажилдаа ашиг сонирхолын үүднээс хандсан гэж үзэн огцруулахаар өнгөрсөн тав дахь өдөр хурал хийх байсан боловч хойшилсон. Ямар шалтгааны улмаас ирэх тав дахь өдөр хүртэл хойшлоод байна вэ?
-А.Галтбаяр захирал Их сургуулийн бие даасан байдлыг хамгаалах, хадгалах манай сургуулийг цаашаа хөгжүүлэх гол үүрэгтэй хүн энэ ажлаа хийгээгүй. Их сургуулийн бие даасан байдал нь эрдмийн зөвлөлтэй нь холбоотой. А.Галтбаяр захирал өөрөө санхүүгийн албаа авсан, энэхүү асуудлыг эсэргүүцэж манай багш нар сарын хугацаанд хоорондоо хэрэлдлээ. Өнгөрсөн тав дахв өдөр манай эрдмийн зөвлөлийн ээлжит бус хурал болоод энэ асуудлыг ярих гэсэн боловч захирал А.Галтбаяр захирал хурлыг үймүүлж, зохион байгуулалттайгаар өөрийн талын хүмүүсийг оруулж мөн яам тамгын газраас янз бүрийн хууль зөрчөөгүй тухай бичиг баримт оруулж ирж энэ хуулийн уншсаны дараа миний асуудлыг ярь гэж бүдүүлгээр хандсан. Багш нар зөвхөн эрдмийн зөвлөлтэйгээ уулзаж юу нь болохгүй байгаа, юу нь болж байгаа гэдгийг ярих гэж байсан. Тэгэхэд бид нарыг сүрдүүлж та нар хууль зөрчих гэж байвал зөрч гэж бид нарыг сүрдүүлэх жишээтэй.
-МУИС-ын бүтцийн өөрчлөлтийг багш, ажилчид, оюутнууд 100 хувь дэмжиж байна уу. Мөн сургуулиудыг нэгтгэх асуудал бас яригдаж байгаа?
-Энэ асуудал дээр ний нуугүй хэлэхэд оюутнууд ямар ч мэдээлэлгүй, юу ч ойлгохгүй байгаа. Манай багш нар бол бүгд эсэргүүцэж байна. Өмнө нь бидэнд түр хороо байхгүй байсан. Одоо түр хороотой болж өөрсдөө санал бодлоо солилцдог болох гэж байна. МУИС-ын Худалдааны их сургуулийг Эдийн Засгийн сургуультай нэгтгэнэ гэж байснаа больсон. Энэ өмнөх Засгийн Газрын гай байхгүй юу. МУИС дээр хэд хэдэн сургууль авчраад наагаад хаячихсан. Их сургуультайгаа нэгдэж чадаагүй гээд асуудал их байна.
Б.Анхаа

Сэтгэгдэл ( 16 )
энэ БолдЭрдэнэ ичих булчирхайгуй юмаа! Хэдэн жилийн урьд Галтбаяртай нийлчихсэн Ганцог огцор гээд давхиж явсан. Одоо Ганцогийн авгайтай нийлчихсэн Галтбаяр огцор гээд хашгирч явах гэж
эрдмийн зөвлөлийн хэдхэн хүмүүс л хууль зөрчин байж Галтбаярыг авч хэлэлцээд унагах төлөвлөгөөтэй байгаа нь үнэн шүү дээ.хуулиар хүлээсэн үүргээр бол захирал шинэчлэх төлөвлөгөөг удирдах зөвлөлд оруулах ёстой. тэгээд ч батлагдаагүй төсөл багш нарт санал хэлэл хамтран ажиллах боломж байгаа .ард олонд таагүй мэдээлэл өгч сургуулиа унагах нь тэгээд хэнд тустай вэ шинээр болох захиралд уу чамд уу
Хэрвээ МУИС дэлхийн жишгээр шинэчлэгдэх юм бол сургалтын төлбөр дор хаяж 2000$ болох ёстой. Галтбаяр ”МУИС массад чиглэсэн боловсрол олгодог газар биш” гэж хэлсэн байгаа
энэ хэдэн чадваргүйчүүдий г л халаад явуулахад шинэлэгдэж эхлэх юм байнадаа галтбаяр захиаралаа, энэ бол харваас улаан гарричин гар байна бас тэр эдийн засгийн сургуулийн тэнхмийн эрхлэгч гээд ногооны захад зогсч байвал таарах авгайг, энэ архичны хажууд сууж байсан ээтийсэн еэвэн шиг хүүхнийг гээд л ажил их л ундрах нь дээ ректор минь kkk
эрдмийн зөвлөлийн хэдхэн хүмүүс л хууль зөрчин байж Галтбаярыг авч хэлэлцээд унагах төлөвлөгөөтэй байгаа нь үнэн шүү дээ.хуулиар хүлээсэн үүргээр бол захирал шинэчлэх төлөвлөгөөг удирдах зөвлөлд оруулах ёстой. тэгээд ч батлагдаагүй төсөл багш нарт санал хэлэл хамтран ажиллах боломж байгаа .ард олонд таагүй мэдээлэл өгч сургуулиа унагах нь тэгээд хэнд тустай вэ шинээр болох захиралд уу чамд уу
Shinechlel us agaar met heregtei bui za. yalanguya Muis t bol nen terguund!
МУИС дэлхийн жишгээр шинэчлэгдэх ёстой. Дөрвөн хүний нэг нь дарга байдаг гэж яг үнэн. Ядаж байхад оюутнуудад мангар дээрэлхүү. Гадаад хэлний сургуульд нь гэхэд англиар ганц үг зөв хэлж чадахгүй авгай нар тэнхимийн эрхлэгч гээд ярвайгаад сууж байдаг юм. Хүнд хэрэгтэй юм заадаггүй хоосон цэцэрхэхээс цаашгүй хэрнээ үнэн их юм шаардана. Наадуул чинь шинэ сэргэг хүмүүст шахагдаж ажилгүй болно гэж айгаад нойргүй хонож байгаа. Та бүхний шинэчлэлд амжилт хүсье.

муис шинчлэгдэх ёстой
tosoor gooj gej aliv hogiin baasaa jagsaya
amnii evgui uner
эсэргүүцэе
наадхи чинь улсын сургууль