Онгоцонд түгжүүлж, 250 ам.доллар авчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 10

Том Вагнер гэгч америк эрэгтэй нислэг үйлдээд ирсэн онгоцонд ганцаараа унтаж, хоцроод цоожлуулсан хачирхалтай хэрэг гарчээ. "CNN" мэдээлснээр Том Вагнер АНУ-ын Луйзиана муж улсаас Калифорни хүрэх нэг цагийн нислэгийн үеэр бөх гэгч нь нойрссоны улмаас ганцаараа онгоцонд цоожлуулсан гэнэ. Том Вагнер унтаж, сэрээд ганцаараа онгоцонд цоожлуулснаа мэдэж, найз бүсгүй рүүгээ залгаснаар аврагджээ. Тухайн үед Томын найз бүсгүй түүнийг тоглож байна гэж бодож, 30 минут эргэлзсэний эцэст "United Airlines" компани руу мэдэгдсэн гэнэ. Ийнхүү Том Вагнер насаараа бусдад ярих хөгтэй түүхтэй болсон ч тэрээр элдэв өвчтэй юмуу, өөр ямар нэг золгүй явдал тохиолдсон бол яах байсныг бодохоор айдас нь төрдөг гэсэн байна. Харин зорчигчдыг бүгд буусан эсэхийг шалгаж, тогтоогоогүй хариуцлага алдсан нислэгийн компани Том Вагнерын амыг таглах зорилгоор 250 ам.долларын ваучер өгсөн гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top