Машин онхолдож нэг эрэгтэй газар дээрээ нас баржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 09

Цагдаагийн байгууллагад өчигдөр шөнийн байдлаар авто тээврийн есөн дуудлага иржээ. Төв аймгийн Баянчандмань сум руу явах замд “Тоёото” маркийн автомашин онхолдож, 45 настай эрэгтэй Э нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Өнгөрсөн шөнийн байдлаар цагдаагийн байгууллагад  35 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдсэн байна. Үүнээс хулгайлах 5, авто аваарын гэмт хэрэг 9 гарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top