Хятадаас импортолсон жүүснээс мөөгөнцөр илэрлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 09

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “АБТЭМА” гүний гаалийн хяналтын талбайд тавьж буй хяналтын явцад “Черри крик” ХХК-ий нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийсэн БНХАУ-аас импортолсон “Sky people apple” нэрийн жүүсийг лабораторийн шинжилгээнд хамруулахад итгэмжлэгдсэн лабораториудын сорилтын дүнгээр мэдрэхүйн үзүүлэлтээр тунадастай, хөгц мөөгөнцөр илэрч чанарын шаардлага хангаагүй байна.


Иймд хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчид болон иргэд дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй, худалдахгүй байхыг мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bilgee(141.134.202.132) 2025 оны 03 сарын 13

xyatadaas orj irj bga xunsnii buteegdexuunii tatbariig ondorsgoochee esbel byr oruulaxgui bolgo tegbel xumuus ex orniixoo jimsiig idex bolno tegexgui bol xaldbart obchin elegnii b.c yaj salax be dee xyataduud bol mglchuudiig ystgax l yom xj bga shuu dee

1  |  0
лолз(103.26.194.178) 2025 оны 03 сарын 13

аргагүй л хятад юмдаа

1  |  0
eeee(203.91.119.102) 2025 оны 03 сарын 13

ugaasaaa harmaas iim hachin juus hen ni avj uudag bnaa hyatadaas orj irdeg ni todorhoi muuguntsur edrtei ni bur ch todorhoishd sijgiin yumaa

1  |  0
Top