Хятад улсад загвар өмсөгчид утаанаас болж амны хаалттай алхах болсон байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 09

Манай урд хөршид агаарын бохирдол хэрээс хэтэрч байгаа гэнэ. Хамгийн их бохирдолтой байгаа нь нийслэл Бээжин, Шанхай болон Нанжинг зэрэг хүн ам ихээр суурьшсан хотууд гэнэ. Саяхан л гэхэд Нанжинг хотын нийслэл "Jiangsu" аймагт ил тайлбайд зохиогдсон үнэт эдлэлийн шоуны үед загвар өмсөж буй моделиудыг заавал амны хаалт өмсөхийг албаныхан шаардсан аж. Хэдийгээр урт даашинз өмсөн, үнэт эдлэл зүүж, нүүрээ будсан хэдий ч үзэсгэлэнт загвар өмсөгчид тийм ч сайхан харагдахгүй байгаа нь илт. Гэвч хотжих хөдөлгөөн ихтэй тус хотын хувьд хорт хий байх ёстой хэмжээнээсээ 40 гаруй хувиар илүү байгаа нь аргагүй л мэргэжилтнүүдийн санааг зовоож байгаа гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top