”Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нарт ийм ял оноох нь

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 09

ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтэст шалгасан  “Гал үндэстэн холбоо”- ны  удирдах  зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр нарт холбогдох 201301000361 дугаартай хэрэгт НПГ-аас 2013 оны 12-р сарын 04-ны өдөр Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах -эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор, олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, 149.3 бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр яллах дүгнэлт үйлдэж  харьяалал тогтоолгохоор  Улсын Дээд шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн 177.2-т энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол хориос дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэх хуулийн заалттай юм байна. Бусад зүйлчлэлийн тухайд 5-10 жилийн хорих ял шийтгэхээр хуульд заажээ.


Тэднийг  олон нийтэд айдас төрүүлэх хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх хэргээс гадна  2012 оны 7-р сард иргэн М-ээс 67 сая төгрөгийг  сүрдүүлж авсан 2013 оны 4-р сард байлдааны галт хэрэгсэл хууль бусаар худалдан авч бэлтгэсэн, хадгалж авч явсан хэрэгт буруутгаж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aaaaa(124.158.107.58) 2025 оны 03 сарын 13

Хууль Төр гэж байдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй даварсан хуйхад

1  |  0
Ene(67.163.92.11) 2025 оны 03 сарын 13

Ene hun yav ch ERUUL bish.SIZZOt toi hun.Ingej Eh orniihoo tuluu temtsej bn gej bolohgui shuu dee..Mongoliig hutgasan buduuleg gej bodogduulakh teneg uildel hiisen tul SHIITGEH ni zuv uu.Iim teneghumuusiig Davruulh bolohgui eeeeee

1  |  0
Bi(218.40.87.98) 2025 оны 03 сарын 13

Magnai gedeg huli sain meddeg hunuu. Eh orniihoo gazar shoroonii tuluu yavsiin za.

1  |  0
магнай(124.158.77.28) 2025 оны 03 сарын 13

Хуулиа мэдэхгүй байж юун нутаг усныхаа төлөө тэмцэх вэ

1  |  0
Close menu