Сэтгэл шимширч, зүрх урагдмаар нэгэн түүхийг бид 2006 онд сонсч байв. Мэдлэг чадвараараа хэнээс ч дутахгүй нэгэн сайхан монгол бүсгүйгээ бид Малайзийн нэгэн харгис эрд алдаж, түүнийг яаж үхсэн тухай халаглан ярилцаж, үнэхээр хүй нэгдлээсээ ч гараагүй, балмад этгээдүүд гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Өнөөг хүртэл хагацалдаа шаналсан эцэг, хэргийн учрыг олж, хужрыг нь тунгааж чадсан ч шударгаар шийдүүлж чадахгүй явсаар байж байтал дахин нэг сайхан бүсгүй тэдний гарт амиа алджээ. Энэ талаар Өнөөдөр сонин мэдээлсэн байна.
“Эх нутгаасаа олоогүй ахиухан цалинтай ажил, сайхан амьдралаа алсаас хайж харийг зорьсон олон монголчуудын нэг нь Энхээ бүсгүй
2011 оны наймдугаар сард гэрээсээ гарсан Энхээ сарын дараа гэрийнхэнтэйгээ утсаар ярьж, нэгэн найзтайгаа хамт Малайзад дэлгүүрт ажиллангаа англи хэлний сургалтад сууж байгаагаа хэлжээ. Удалгүй өнөө найз нь Монгол руу буцсанаас хойш Энхээ гэрийнхэнтэйгээ дахиж холбоо бариагүй аж.
Охиндоо санаа зовсон ээж нь 2012 оны тавдугаар сард нийслэлийн Баянзүрх дүүргийн XI хорооныхоо хэсгийн цагдаад хандан, болсон явдлын талаар хэлж, охиныхоо сургийг гаргуулахаар өргөдөл өгчээ.
Гурван сар хүлээгээд хэсгийн цагдаа ямар ч хариу өгөхгүй болохоор нь дахин очиж уулзаад арга ядаж, дүүргийнхээ Цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газарт өргөдөл гаргаж, охиныхоо гэрэл зураг, байгаа гэж хэлсэн газрынх нь хаягийг өгчээ.
Охин нь, дүү нь гадаадад очоод сураггүй болчихоод байхад ар гэрийнхэн нь яаж тайван суух билээ. Нааш цааш олонтаа явуулж, баахан өргөдөл бичүүлсний эцэст цагдаагийнхан арайхийж “Охин чинь Монголын хилийг даваад шууд БНСУ-д очсон байна” гэсэн хариу хэлсэн байна. Ингээд яахаа мэдэхгүй байж байтал 2013 оны аравдугаар сарын эхээр Энхээ ахтайгаа утсаар ярьж, “Агаа намайг ирж аваач. Хүмүүс намайг зодсон. Би зугтааж байна. Миний бичиг баримтыг өгөхгүй байна” гэж учир нь үл ойлгогдох зүйл хэлээд утас нь тасарчээ.
Дүү нь утсаар ярьж байх үедээ гүйж яваа бололтой, амьсгаадаж, бас цаана нь хэсэг хүн хашгиран, пижигнэлдэн гүйлдэх хөлийн чимээ гарч байсан аж. Энэ тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдэгдсэн байна. Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа “Ээж ээ, би бичиг баримтаа хураалгасан. Энэ эзэн намайг зодоод байна. Би энэ эзнээс зугтаагаад эмнэлэгт хэвтсэн. Тэгээд эмнэлгээс оргож, өөр газарт очсон байна. Ээж ээ, би Монголд очмоор байна” гэжээ.
Дахин хэд хоноод “Иргэний үнэмлэхийг минь ар, өвөргүй канондож, и-мэйлээр өгч явуулаач. Гадаад паспорт гаргуулахад тусална гэсэн хүн байгаа. Энд хоёр ихэр монгол охин, эгч гуравтай таараад хамт амьдарч байна...Энд дарж цааш

Сэтгэгдэл ( 9 )
Арайчдээ тэр хүнээ алдсан ихэрүүд эгчтэйгээ тамд очоосой хүний газар биенийгээ хамгаалахын оронд ийм ч байх гэж манай ЦЕГ тэднийг авчирч болдоггүй юм уу тэгэхгүй бол муухай ажлаа үргэлжлүүлэн хийсээр байх нь
тэр ихэр охидын зургийг талийгч охин өөрийн фб хуудаснаа тавьсан гээ биздээ, тэгээд тэр зураг хөрөг нтр-ийг нь нийтэд дэлгээчдээ.
Тэр даажигнасан цагдаагийнхаа нэр, ус, албан тушаалыг биччих.
ter muu 2 ynhan mongol bas yuw dee araaichdee muu hogiin 2 ynhan
bodohoor l zewvvn yma hedhen say mongol gj bodoj bgaam bhda mongolchuudin uhaanig daanchy hariinh n gvitsehgvi lde muu sain noshnuud
zawaan yma mongol mongoldoo ingej omorhoj bolohgvi shde ter zewvvn tsagdaa nari n ner ustai n gargaach awarch boloh l bsan bn shde ymar zewvvn ymbe mongoliin tsagdaa nararaichde neg hoh tolbotoi mongol ugsaa vldeeh goo maralin udam negeer tsoorch bgaag halh mongoliin zaluuchuud ta nar yu harj suuna we
Пиздааа юмааа...Муу лаларууд
yaj ch yduu zvdvv bsan ch gadaad ornig bitgii zori ohiduudaa zowhon mongoldoo bai vvniig l guie
araichdee mongolchuudaa hedhen say hvn amtai bj yagaad neg negeer n ter tusmaa hariihand aldaad bgaan be sereechdee mongol uls min zaluuchuud min