Э.Бат-Үүл даргын захирамжаар 1000 хүүхдийн сүлд модны наадам болно

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 06

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хүүхдийн харшийн сүлд модны наадам” зохион байгуулах тухай А/1049 тоот захирамж гаргажээ.  Захирамжийн дагуу амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүнд нөхцөлд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхдэд зориулан “Хүүхдийн харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгуулах юм.Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмаар “Хүүхдийн ордон” -ы авъяаслаг багачууд шинэ жилийн баярын концертоо толилуулна.

     Сүлд модны наадамд оролцох хүүхдүүдийн бэлэгний зардалд шаардагдах 20 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top