Алтын худалдааг ил тод болгох тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг шийдэж байгаа. Тэгвэл энэхүү хуулийн төсөл батлагдсанаар улсын төсвийн орлого 40-50 сая ам.доллараар буурах боловч нөгөө талдаа Монгол Улсын валютын нөөц жилд 1.7-2 тэрбум ам.доллараар нэмэгдэх тооцоо гарчээ. Ингэснээр хууль хэрэгжих таван жилийн хугацаанд Монгол Улс 8.5-10 тэрбум ам.долларын валютын нөөцтэй болох юм байна.
Харин хуулийн хугацаа дууссанаас хойш бүх компаниуд таван хувийн роялти төлөхөөр төсөлд тусгасан байгаа. Сонирхуулахад, БНХАУ-д алтнаас хоёр хувийн татвар авдаг бол Бразильд хоёр хувь, Энэтхэгт 2.5 хувь, Индонезид дөрвөн хувийн татвар авдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )