Түүнийг дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий хүн гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэтэл АНУ ерөнхийлөгчийг аюулгүй байдлын үүднээс iPhone барихыг нь хориглоод байгаа юм байна. Түүний аюулгүй байдлын зөвлөхүүд iphone-ийг найдваргүй гэж үзжээ. АНУ-ын түүхэнд ерөнхийлөгчид цахилгаан шуудан илгээх нь ч мөн хориотой байдаг. Энэ нь зөвхөн хувийн аюулгүй байдлаас илүүтэйгээр улс төрийн хариуцлагатай холбоотой юм. Өмнө нь Барак Обама АНУ түүхэн дэх цахилгаан шуудан илгээсэн анхны ерөнхийлөгч болж байсан төдийгүй 2009 онд “BlackBerry”-гийн гар утас барихын тулд АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлтэй нилээд үзэлцсэн. Үүнийхээ үр дүнд “BlackBerry” барих болсон ч ердөө 10 хүнтэй л холбоо барих боломжтой байжээ. Төрийн удирдлагууд болон Цагаан ордныхон “Sectera Edge” гэх тусгай зориулалтын нууцын зэрэглэлтэй гар утас хэрэглэлэг бөгөөд үнийн хувьд 3,350доллар аж.


Сэтгэгдэл ( 1 )
yun orowdmoor ghartsiin kk...