Мэдээлэл дамжуулагч буюу “ухаалаг” хөхний даруулга

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 06

 Хүүхнүүдийн хувьд хамгийн чухалд тооцогдох хувцас бол хөхний даруулга. Нийгмийн хөгжлийг дагаад дээрх чухал хэрэглээний давуу талийг технологийн дэвшил ашиглаж нэмсээр байна. Соронзны тусламжтайгаар хөхийг дээш өргөж “унжих” аюулаас сэргийлдэг  даруулгыг нэгэн эр бүтээж худалдаанд гаргахаар зэхэж байгаа талаар бид мэдээлсэн бол хамгийн сүүлд “Smart Bra” буюу ухаалаг хөхний даруулгыг  “Microsoft” компани бүтээж байгаа аж.

Уг “ухаалаг хөхний даруулга”-ын мэдрэгчүүд нь эмэгтэйчүүдийн зүрхний хэмнэл, сэтгэлийн хөдөлгөөн гэх мэтийг хянана. Бүр тодруулбал бүсгүйчүүдийн зүрхний цохилт түрэгсэж, сэтгэлийн хөдөлгөөн хэвийн хэмжээнээс хэтэрвэл хэрэглэгчийн гар утсанд нь мессэж очдог байна. Энэхүү хөхөвч нь бионик хувцасны төрөлд хамаарах бөгөөд дэлхий нийтэд удахгүй өргөн хэрэглээ болох юм.

 

 

Одоогоор Нью-Йорк мужийн Рочестерын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран энэхүү “ухаалаг хөхний даруулга”-ыг зохион бүтээхээр ажиллаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top