Өөрчлөлтийг өөрөөсөө

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 06

"Салхит шувуу" Төрийн бус байгууллагын 20 жилийн ойд зориул­сан шторкийг манайхан телевизээр харсан байх. Хөгжлийн бэрхшээлтэй гэгддэг иргэдээ чадавхи­жуулж, тэдний боловс­рол, хөгжилд анхаарч эхэлсэн ийм байгуул­ла­гыг, ер нь энэ чиглэлд ажилладаг газруудыг манай­хан хөгжлийн бэрх­шээл­тэй хүмүүс л өөрсдийн­хөө төлөө, тэдэнд л хамаарах асуудлыг шийдэж ирдэг гэж ойлгосоор уджээ. Харин хүмүүнлэг ардчил­сан төрийг байгуулж байгаа улс гүрэн, сайн засаглалыг хөхиүлэн дэмжиж буй улс орон ийн үздэггүй аж. Ерөөсөө тэд­нийг ялгаварлан гадуур­хах­гүй, тэднийг хүмүү­сийн дунд ажиллаж, амьдарч, бүр алхаж явах эрхийг нь ч хүндэлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг ханга­хын төлөө гайхалтай амжилтуудыг гаргасан гэгдэж буй Австрали оронд энэ чиглэлээр багагүйг үзэж харсныхаа дараа ийм  иргэддээ бид шударга бус ханддаг юм байна гэдгийг ойлгосон. Тахир дутуу иргэд гэж нэрлэдэг байснаа хөгж­лийн бэрхшээлтэй бол­гож өөрчилсөн ч тэдэнд хандах хандлагаа бид өөрчлөөгүй. Өөрчлөлтийг бид өөрсдөөсөө л эхлэх ёстой. Манайхны хөгж­лийн бэрхшээлтэй гэгддэг үгийг англиар disabled гэдэг. Энэ нь different ability буюу өөр чадвар­тай гэсэн үгнээс гарал­тай. Тэгэхээр бид тэрхүү иргэдээ биднээс чадва­рын хувьд арай өөр хүмүүс л гэж харах хэрэгтэй юм билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top