Хятад улсад ой гарантай хүүхдийг 25 давхар барилгаас шидэж амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг дэлхий нийтийг цочироогоод байна. Энэхүү хэрэг Хятадын баруун өмнөд хэсэгт орших Чонгкинг хотын нэгэн орон сууцны цахилгаан шатанд гарсан байна.
Талийгаач хүүгийн ээж цахилгаан шатнаас буух үедээ хүүгийнхээ дугуйг гаргаж байтал лифтний хаалга гэнэт хаагдаж хүү зөрж орсон 10 орчим насны сурагч охинтой лифтэнд хоёулахнаа үлдсэн нь цахилгаан шатны камерын дүрс бичлэгт үлдсэн байна. Хаалга хаагдах үеэр охин хүүг тэвэрч авсан боловч хаалга хаагдаж хүүгийн ээж гадна үлдсэний дараа бяцхан хүүг газар унагаах, өшиглөх зэргээр хэд хэдэн удаа дэвссэн байна. Цахилгаан шат 25 давхарт зогсох үед харгис охин хүүг чирч гаргасан нь дүрсжин үлджээ.
Англи хэл дээр мэдээллээ цацдаг Хятадын “Shanghaiist” вэбсайтын мэдээлж байгаагаар охин 25 давхрын цонх эсвэл тагтангаас хүүг шидсэн аж. Байрны оршин суугчид түргэн тусламж дуудан хүүг эмнэлэгт хүргэсэн боловч бяцхан Юнь Юань гэмтлээ даалгүй нас барсан байна. Аймшигт хэрэг үйлдсэн сурагч охин лифтнээс буух үед өөр хүүхэд хүүг булааж авсан гэж байцаалтын үеэр мэдэгдээд байгаа аж. Ямартай ч юуны учир гэм зэмгүй бяцхан хүүг зэрлэгээр хороож, эх үрийг гашуун зовлонд унагасан нь одоогоор тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 12 )
Hujaa bol tom baga hamaagui bugdagil hujaa.....
10 nastai oxind tegj alax bodol baidag yumuu sonin bnaa
ooo muu yadag shulam be. tsaazaar aw. nylh amitniig arai chdee..
ene hytaduud yah n ern hend hamaatai ym tertee tergvi odor bvr setgel zowooson medee sonsoj bhad neeh muuhai ene hytaduudiin baliar medeeg oruulahiin boliul taarna
ENEN BOL AIMSHIGT GENETIIIN TOHOOILDOL BNA
ENEN BOL AIMSHIGT GENETIIIN TOHOOILDOL BNA
Нөгөө аймшгийн кинон дээр гардаг шиг юм болсын бишүү