15 осол гарч 21 хүн гэмтэж бэртжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 06

Өчигдрийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 8339 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101, 105 дугаарт 818, 102 дугаарт 3955, 103 дугаарт 3262 хандалт иржээ. Үүнээс зам тээврийн зөрчлийн 327, түргэн тусламжийн 725, гал түймэр, гамшгаас хамгаалахын 19  дуудлага иржээ.

Түүнчлэн  гэмт хэргийн шинжтэй зөрчлийн 1727 мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 43 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд  бусдын биед гэмтэл учруулсан 3, хулгайлах 7, булаах 1, танхайрах 10, зам тээврийн хэрэг 21, осол 15 гарч 21 хүн гэмтсэн  хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top