Бүхэл бүтэн нэг хотоос том шорон хойд Солонгост байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 06

Эмнести интернэйшл байгууллагын хиймэл дагуулаар авсан зураг Хойд Солонгосын хамгийн том улс төрийн шоронд хоригдогсдын тоо өссөн болохыг гэрчилжээ. Энэ зургаас харахад шорон томорч харагдсан тул Хойд Солонгос дахь хүчирхийлэл даамжирч байгааг тус байгууллагаас шүүмжилж байна. Хойд Солонгосын удирдагчид улс төрийн шорон байдаг гэдгийг үгүйсгэдэг ч 2011-2013 онд авсан хиймэл дагуулын зургаараа ийм дүгнэлтэд хүрчээ. Эмнести интернэйшл байгууллага 560 километр квадрат талбайтай буюу Вашингтон хотоос гурав дахин том хэмжээтэй шоронд 20 мянган хүн хоригдож байгаа гэж үзжээ. Тэд Хойд Солонгосын шоронд ажиллаж байсан ахмадтай уулзаж, хоригдлуудын булшийг өөрсдөөр нь ухуулж, алхаар хүзүү рүү нь цохиж хөнөөдөг байсан гэсэн мэдээллийг авсан байна. Мөн шоронгийн эмэгтэй хоригдлуудыг харгалзагч нар нь хүчинддэг. Тэдэнд хүчиндүүлсэн эмэгтэй нууцыг задруулах аюултай тул үхэх ёстой байдаг. Иймэрхүү аймшигтай хэрэг удаа дараа гарсан гэж ахмад ярьжээ. Өмнө нь тус улсад өдрийн 10-12 цагийн турш ажиллуулж, боолын хөдөлмөр эрхлүүлдэг 15 хоригдолтой шорон байгааг мэдэгдсэн. Энэхүү шорон нь 370 километр урт, 50 мянган хүнтэй шорон гэж тооцоолжээ. Хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдлүүдээ таслан зогсоохыг олон улсын байгууллагууд Хойд Солонгост сануулсаар байна.

ghAmnesty-International-prison-1112

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dj(125.174.88.102) 2025 оны 03 сарын 13

delhii niit bugd niilj bgaad dairah ymsan

1  |  0
enkh(122.201.17.226) 2025 оны 03 сарын 13

aimaar gazar. zoblon edlej baigaa olon myangan gemgui humuusiig sullahaar delhii niitiin buh erh choloot hun ard negden niilj hargis zasagiig huhchin darah arga hemjee yaraltai abahtun KEM uhehtun

1  |  0
зочин(202.179.11.34) 2025 оны 03 сарын 13

ийм нийгэмтэй оронд очихоод хүний эрх гэж лекц уншиж байдаг, өлсөж үхэх гэж байгаа хүүхдэд чихрийн тухай үлгэр ярьж өгөх хоёр адилхан шүү дээ, солонгосын ядарсан ард түмнийг доромжлох хэрэг байсан юм уу даа элбэгэээээ банидаа, чи эрх чөлөө өгч чадахгүйгээс хойш, идэх мах өгсөн бол дээр байсийй

1  |  0
зочин(202.179.11.34) 2025 оны 03 сарын 13

ийм нийгэмтэй оронд очихоод хүний эрх гэж лекц уншиж байдаг, өлсөж үхэх гэж байгаа хүүхдэд чихрийн тухай үлгэр ярьж өгөх хоёр адилхан шүү дээ, солонгосын ядарсан ард түмнийг доромжлох хэрэг байсан юм уу даа элбэгэээээ банидаа, чи эрх чөлөө өгч чадахгүйгээс хойш, идэх мах өгсөн бол дээр байсийй

1  |  0
bi(119.202.240.185) 2025 оны 03 сарын 13

Buzriin niigemtei hargidlsl zasaglaltsi oron

1  |  0
Top