76 минутын суулт хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 06

НАМЗХ-ныхон өчигдөр Монголд тулгамдаж байгаа 76 асуудлыг нэрлэж, “Монгол ньюс” төвд хэвлэлийн хурал хийсэн. Тэдний зүгээс Монгол Улсын хувьд тулгамдсан 76 асуудлыг олон нийтийн санал асуулгаар тодруулж УИХ-ын гишүүдээр шийдүүлэх зорилготой гэнэ. Тэд энэ сарын 10-ны өдөр буюу Хүний эрхийн өдрөөр 13.00 цагаас эхлэн 76 минутын туршид Чингисийн талбайд чимээгүй суултыг 76 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийх ба хүн тус бүр нэг минут асуудлыг ээлжээр босон зогсож танилцуулах гэнэ. Мөн эдгээр асуудлуудыг дамжуулах үүргийг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хүлээх бөгөөд УИХ-ын бүх гишүүдэд 76 асуудлыг хуваарилан өгөх бололтой. Түүнчлэн энэхүү “Монгол Улсын 76 шийдэх асуудал” төслийнх нь хүрээнд ирэх он нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн 76 асуудал тус бүрээр телевизийн нэвтрүүлэг хийж, асуудлыг нь авсан гишүүдийг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөсөн аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top