Согтууруулах ундаагүй шөнийн цэнгээний газар нээгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 05

Тамхи архины шалтгаан эмгэг судлалын төв, Эрүүл идэвхитэй амьдрал төрийн бус байгууллага санаачлан "Алкохолгүй диско-Залуус 21" төслийг хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү төслийн гол зорилго нь хүүхэд залуусыг согтууруулах ундаанаас хол байлгаж эрүүл, идэвхитэй орчинг бий болгох аж. Тэгвэл тэд "Алкохолгүй диско-Залуус 21" шөнийн клуб байгуулахаар болжээ. Энэ диско баар нь ямар ч согтууруулах ундаа, тамхины төрлийн зүйл худалдахгүй юм байна. Харин байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулж, архины эсрэг сурталчилгаа хийх гэр бүлийн болон хүүхдийн уулзалтыг өдөр бүр зохион байгуулж байхаар төлөвлөжээ. Үүнээс гадна ЕБС-ийн сурагчид болон баяр ёслолоо архигүйгээр тэмдэглэхэд нээлттэй ажиллах гэнэ. Одоогоор баарны дотоод асал чимэглэлийн ажил явагдаж байгаа бөгөөд он гарахаас өмнө нээлтээ хийх юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(98.210.51.148) 2025 оны 03 сарын 13

Энэ ямар зальтай хулгайч вэ? Чи аргаа олжээ монголын хууль 3 хонгийг сайн олсон байна. Чи архи тамхигүй үйл ажиллагаагаа явуулж харагдаач. Монголчуудыг бүгдийг нь тэнэг гэж бодоогүй биз дээ. АН-н хүн үү ямар зальтай шуукаа вэ?

1  |  0
Top