Буруу шивээс хийснийх нь төлөө баривчилжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 02


Сүүлийн үед залуучууд  шивээс ихээр хийлгэх болсон. Гэвч ханзны талаар ямар ч мэдлэггүй хүмүүс шивээс хийж залуучуудыг хуурах  явдал үе үе гарч байдаг. Харин саяхан Германы “BILD” сэтгүүлд хэд хэдэн удаа буруу ханз шивсэн этгээдийг баривчилсан талаар мэдээлэл гарчээ. Бразилийн Сан-Пауло хотын оршин суугч Вьетнам  гаралтай шивээсчин залуу өөрөө үйлчлүүлэгчийн хүссэнээс тэс хөндлөн ханз шивж байгаад ийнхүү баригджээ.
Мөрөн дээрээ “Чи өөрийнхөө амьдралын эзэн” гэсэн утгатай ханз шивүүлэхийг  хүссэн  нэгэн Герман эмэгтэйд “Гурилтай тахианы шөл” гэж шивсэн байжээ. Түүгээр ч барахгүй өөр нэгэн эмэгтэйд “гал, хүч, итгэл” –ийн оронд “Тайландын сүм мод”, “Бурханы хайр” –ийн оронд “Ральф бол мал” гэх шивээснүүдийг хийжээ. Тиймээс уг эрийг олон нийтэд хохирол учруулж, хуурч мэхэлёэн гэж үзээд түүнийг баривчилсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu