Эмэгтэйчүүдийн 20 гаруй хувь нь Хятадад амьдарч байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 29

Монгол Улсын хувьд 2012-2013 онд нийт хүн амын 51,7%, хөдөлмөрийн насны хүн амны 50,4 хувийг  эмэгтэйчүүд эзэлдэг.  Мөн хугацаанд дээд боловсрол эзэмшигчдийн 64% орчим, магистр, докторын  66% орчим нь эмэгтэйчүүд байна. Түүнчлэн одоогийн байдлаар манай улсад боловсролын салбарт ажиллагсдын 71,3%, төрийн захиргааны байгууллагад ажиллагсдын 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж, эмэгтэйчүүд нийгмийн амьдралын бүх салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэж буйн зэрэгцээ  82,000 эх өрх толгойлж,  ядуурал улам бүр “эмэгтэйлэг”  болж, гэр бүл салалт газар авч, нэн ялангуяа охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн, нөхөн үржихүйн боловсрол тулгамдсан асуудлын нэг болоод байгааг манай илтгэгчтэмдэглэв.

ОХУ-д өнөөдөр хүн амын 54 хувийг  эмэгтэйчүүд, 49 хувийг  эрэгтэйчүүд эзэлж байгаа ажээ. Дэлхийн 2-р дайны нөлөөгөөр хүйсийн тэнцвэр тус улсад алдагдсан асуудал өнөөг хүртэл засагдаагүй байгаа бололтой. Орос улсад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс боловсролын түвшингийн үзүүлэлтээр илүү байдаг  нь манай улстай адил. 2016 он хүртэл 3-7 насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролоор 100 хувь хангах  ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг  гарч, хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Холбооны зөвлөлийн санаачлагаар 2014 оныг Соёлын жил болгон зарлаж, Соёл, боловсролыг дэмжих сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлЕрөнхийлөгч Засгийн газарт өгөгджээ. Соёлын жилийн хүрээнд цахим  номын сан, музей, театрын  интэрнэт хуудсыг  хөгжүүлэх, 2018 он гэхэд 27 музей шинээр байгуулж, үзэсгэлэнгийн тоог 2 дахин нэмэгдүүлж,  Орос орны түүхийг илтгэх харьд гарсан түүх, соёлын  үнэт зүйлсийг хамгаалах хууль эрх зүйн  орчинг бүрдүүлж, тооллого хийх  хөтөлбөрийг гаргасан байна. Оросын соёлыг  түгээн дэлгэрүүлж,  орос хэлийг суралцах явдлыг  хөрш маань ийнхүү хөхүүлэн дэмжих юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top