Н гэгч эрхэлсэн тодорхой ажилгүй эрэгтэй өнгөрсөн шөнө хоёр хүн барьцаалж, гэрийнхнээс нь таван сая төгрөг нэхсэн хэрэг гарчээ. Чулуун-Овооны автобусны буудлын орчмоос таксинд явж байсан Соната-2 маркийн автомашинд суусан Н жолооч Б-д гар буу тулган Налайх явахыг шаардсан байна. Замдаа “Ургах наран” хорооллын орчимд зам дээр гар өргөж зогссон Б-г авч, мөн сүрдүүлж, гэрийнхэн рүү нь утсаар яриулсан байна. Ингэхдээ тэрбээр хохирогчдыг гэрийнхнээсээ таван сая төгрөг авчирч өг, цагдаагийн байгууллагад хэлвэл тэднийг буудна гэсэн хэмээн хэлүүлж, сүрдүүлсэн аж.
Үүр цайх алдад хохирогчдыг Налайх дүүргийн Шандын энгэр гэх газарт орхиод өөрөө зугтсан байна. Энэ тухай мэдээллийг ЦЕГ-аас тодруулахад “Урьд шөнө танхайн сэдэлтэй хэрэг гарсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )