АТГ-аас “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх болон ерөнхий нягтлан бодогч М.Хулан, түүний туслах нягтлан бодогч А.Болдмаа болон БОНХЯ-ны зарим албан тушаалтантай холбоотой албан тушаалаа ашиглан таван тэрбум орчим төгрөгийг завшсан хэргийг прокурорт шилжүүлсэн байна.
Хэргийг тодруулбал тус сангийн захирал Н.Хүрэлсүх болон ерөнхий нягтлан бодогч М.Хулан, нягтлан бодогч А.Болдмаа нар 2011 онд “Цэвэр агаар” сан нь “Шарын гол Энергио Болд” компанитай түлш нийлүүлэх гэрээ байгуулж, 2.7 тэрбум төгрөг шилжүүлээд, буцааж авч ашигласан, “Шарын гол дулаан” компанитай шахмал түлш нийлүүлэхээр мөн гэрээ байгуулж, 240 сая төгрөг, “Хорчихуй булаг” компанид сургалтын төлбөр нэрээр 116 сая, “Экологи анализ инженеринг” компанитай зөвлөх үйлчилгээ, судалгаа шинжилгээ, мониторингийн үйлчилгээ авахаар 373 сая төгрөг зэргийг шилжүүлсэн ч гэрээнд тусгагдсан зориулалтаар ашиглаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх мөнгийг өөрсдийнхөө үүсгэн байгуулсан компаниудын данс руу хуурамч гэрээ байгуулан шилжүүлж, эргүүлээд үл хөдлөх хөрөнгө, машин зэргийг худалдан авдаг байсан нь тогтоогдсон юм. Их хэмжээний мөнгө үгсэн хуйвалдаж, хувьдаа ашигласан уг хэргийг АТГ-аас шалгаж дуусаад Нийслэлийн прокурорт яллах дүгнэх үйлдүүлэхээр шилжүүлсэн байна.
“Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх болон ерөнхий нягтлан бодогч М.Хулан, түүний туслах нягтлан бодогч А.Болдмаа, БОНХЯ-ны ажилтан Д.Цэцэгээ, “Цэвэр агаар” сангийн мэргэжилтэн Б.Чимэд-Эрдэнэ нарыг өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээс цагдан хориод байгаа билээ.

Сэтгэгдэл ( 1 )
жинхэнэ луйварчид цэвэр агаарыг бохир агаар сан болгосон. насаар нь хорь.