Пуужин бүтээжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 24

Өмнөд Солонгосын Засгийн газар дахь эх сурвалжийн мэдээлснээр, Пхеньян "Газар-Хөлөг онгоц" ангиллын KN-01 пуужинг 2003 оноос хойш туршжээ. Тэд өнөөдөр бүх туршилтаа дуусгаж, пуужинг Хванхэ-Намдо мужийн цэргийн баазуудад байрлуулсан гэнэ. Хойд Солонгос тэнгисийн цэргийн хөлөг онгоцны эсрэг 180-300 км-ийн тусгалтай пуужинг Хятадын мөн ийм ангиллын Silkworm пуужингаас хуулбарлан бүтээсэн тухай "Чосон ильбо" сонинд өгүүлсэн байна.

Өмнө нь Хойд Солонгосын зэвсэглэлд байгаа ийм зориулалтын пуужингуудын тусгалыг 160 км гэж тооцож байсан юм. Бараг гурван жилийн өмнө буюу 2010 оны арваннэгдүгээр сарын 23-нд Хойд Солонгосы өмнөдийн Енпхендо арлыг их буугаар буудсан бөгөөд энэ өдөрт зориулж тэд баасан гаригт хээрийн сургуулилт хийжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top