Америкийн жүжигчин, продюссер Леонардо ДиКаприо байгаль хамгаалал, ан амьтныг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулж "Дэлхийн байгаль хамгаалах сан"-д гурван сая ам.доллар хандивлажээ. Тэрбээр энэхүү мөнгөө Непалийн зэрлэг барсыг хамгаалахад зарцуулахыг хүсэмжилсэн байна. "Дэлхийн байгаль хамгаалах сан" (WWF)-гаас мэдээлж буйгаар сүүлийн жилүүдэд Непалийн барс огцом цөөрч, устах аюулд ороод байгаа аж. Дэлхий даяар нийтдээ3200 тоо толгой л үлджээ. Түүний өгсөн мөнгө Непалийн "Terai Bardia" дархан цаазат газарт үржиж буй 18 барсыг ядаж 50 тоо толгой болгоход хүрэх аж. "ДиКаприогийн хандивласан мөнгө зэрлэг барсыг хамгаалахад зориулагдах болно. Үнэхээр бодитой хувь нэмэр орууллаа" хэмээн "WWF"-ийн захирал Картер Робертс баярласан сэтгэлээ илэрхийлсэн байна.
Өдгөө 39 насыг шүргэж яваа нэрт жүжигчин Леонардо ДиКаприо ийнхүү сайн дурын үйлс хийхийн хажуугаар шинэ уран бүтээлд оролцоод завгүй байгаа билээ. Тун удахгүй түүний гол дүрийг нь бүтээсэн "Уолл Стритийн чоно" кино нээлтээ хийх гэж буй аж. Сонирхуулахад, тус уран бүтээл нь 1929 онд дэлгэцнээ анх гарч байсан ч дахин сэргээн засварлаж, бүрэн хэмжээний кино болгож буй юм.

Сэтгэгдэл ( 0 )