Зам, Тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяагаар ахлуулсан төлөөлөгчид Японы Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Иргэний нисэхийн захиргааны Агаарын харилцааны албаны захирал Кобаяши Таро тэргүүтэй төлөөлөгчидтэй Токио хотноо уулзалт, хэлэлцээ хийжээ. Хэлэлцсэн гол асуудалд нь хоёр улсын агаарын харилцааг өргөжүүлэх байв.
Хоёр орны Ерөнхий сайд энэ онд харилцан айлчилж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр (2013-2017)-ийг баталжээ. Уг хөтөлбөрт хоёр орны Засгийн газар нь Улаанбаатар хотын шинэ олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалт, нисэх буудлын холбогдох байгууламжуудын үйл ажиллагаа, менежментийн чадавхийг дээшлүүлэхэд хамтран ажиллах, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх зэргээр Монгол, Японы агаарын харилцааны хүрээг тусгасны дагуу энэ удаагийн уулзалт, хэлэлцээгээр агаарын харилцааг хөгжүүлэхэд чухал алхам боллоо.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Токио хотын “Нарита” нисэх буудал руу “Боинг-737” агаарын хөлгөөр долоо хоногт таван удаагийн нислэг үйлддэг байсан бол одоо “Боинг-737”, “Боинг-767” маркийн агаарын хөлгөөр тус чиглэлд өдөр бүр нислэг үйлдэх боломжтой боллоо.

Сэтгэгдэл ( 1 )
teneg batzaya odoo miatiin ireeduig shiiddeg boljdee