Өчигдөр "АСА цирк"-д 40-н жилийн түүхт үндэсний шилдэг үйлдвэр “ДАРХАН НЭХИЙ” ХК-ийн Улаанбаатар хотноо “ДАРХАН НЭХИЙ ЭКСПО-2013” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ. Мөн энэ үеэр "Дархан нэхий" ХК-ний оёдолчдын гарын ур шингэсэн нэхий дээлийг загвар өмсөгч нар өмсөн үзэсгэлэнг зорьж ирсэн хүмүүстээ сонирхууллаа. Хүн бүхэн өвөл даарахгүй дулаан өвөлжихийг хүсдэг. Тэгвэл гэр бүлийн бүх гишүүдэд тохирох нэхий дээл болон савхин хүрэм, хөөрхөн үрийг тань дулаан байлгах нэхий дээл, гутлыг худалдалж авахыг хүсвэл "АСА" циркид өнөөдрөөс эхлээд 24-нийг хүртэл хугацаанд дэлгэгдэх үзэсгэлэн худалдааг зориорой.

Сэтгэгдэл ( 0 )