JP Morgan, HSBC, Deutsche Bank манайд зөвлөжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 19

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд уг хуулиудаар зохицуулагдах шинэ томоохон харилцааны нэг нь кастодианы үйлчилгээ юм. Уг үйл ажиллагааны нарийвчилсан харилцааг зохицуулах журмын төслийг тус Хорооноос боловсруулаад байна.

 

Кастодиан үйлчилгээ нь үнэт цаасны зах зээл дэх хөрөнгө оруулагчдын хөрөнгийг найдвартай хадгалах, татварын зарим үйлчилгээ, үнэт цаастай холбоотой гүйлгээний талаарх мэдээллийг хүргэх, хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл компаний үйл ажиллагаанд оролцох зэрэг үйлчилгээг үзүүлдгээрээ санхүүгийн зах зээлд өндөр ач холбогдолтой.

 

 Кастодианы журмыг боловсруулах ажлын хэсэгIOSCOзэрэг олон улсын байгууллагуудаас гаргасан зөвлөмж, стандартуудыг ашигласнаас гадна олон улсын хөрөнгийн зах зээлд энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг JPMorgan, HSBC, BNPParabis, BankofNewYork, DeutscheBank зэрэг байгууллагуудтай хамтарч ажилласан.

 

Журмын төслийг танилцуулах ажлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт холбогдох төрийн байгууллагуудаас гадна нэр бүхий арилжааны 11 банк, брокер дилер, хуулийн болон аудитын компаниудын төлөөлөл оролцож санал солилцлоо.

 

Дээрх журам батлагдснаар арилжааны банкууд Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр кастодианы үйлчилгээ үзүүлэх боломжтой болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top