Монголын “Зонта” 10 дахь жилдээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 29

                 

  Нью-Йорк хотноо 1919 онд байгуулагдсан “Зонта” олон улсын байгууллага өдгөөдэлхийн 60 гаруйоронд 120-иод салбартай болсон. Тус байгууллага нь эмэгтэйчүүд ийн улстөр, эдийн засгийн байр суурь, хууль эрх зүйн байдал, боловсрол, эрүүл мэнд, мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, хүний үндсэн эрх чөлөөг бүх дэлхийн түвшинд хүндэтгэх, шударга ёсыг дэмжих зорилготой. Харин монголд “Зонта” олон улсын салбарыг  байгуулахаар санаа сэтгэл нийлсэн бүсгүйчүүд хуралдаж “Улаанбаатар  зонта” клубыг бий болгосноос  хойш өдгөө 10 дахь жилтэйгээ золгож байна.

 

Тус байгууллага нийгэмд хүүхэд эмэгтэйчүүдийн оролцоог идэвхижүүлэх хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж, сэтгэл санааны болон эд хөрөнгийн хандив тусламжийг үзүүлж ирсэн. Ойн хүрээнд С.Оюунцэцэгийн “Таны эрүүл энхрий үр”хэмээх номыг эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхийн тулд ивээн тэтгэж худалдаанд гаргажээ.  Түүнчлэн Хүмүүнлэгийн  ухааны  их  сургуульд  “Эмэгтэйч үүдийн нийгэмд эзлэх байр суурь” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлаж “Нэгдүгээр байр”-нд ХИС-ийн сэтгүүлзүйн дөрөвдүгээр ангийн оюутан Д.Булгамаа, “Хоёрдугаар байр”-нд тус ангийн оюутан Н.Баасанжав, “Гуравдугаар байр”-нд Ө.Цэрэнчимэд болон хоёрдугаар ангийн оюутан н.Пүрэвсүрэн нар тус тус байр эзэлж өргөмжлөл, үнэ бүхий зүйлсээр шагнууллаа.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top