ТҮК-ийн ажилчидыг Хонконг, Сингапурт аялуулахаар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 29

 Нийслэлийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран Шилдэг багш, Тохижилт үйлчилгээний ажилтныг шалгаруулан, шагнах үйл ажиллагааг өчигдөр зохион байгуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл шагнал гардуулах үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр нийслэлийнхээ тохижилт, цэвэр цэмцгэр байдлын төлөө өглөөнөөс орой болтол хичээнгүйлэн зүтгэдэг Тохижилт үйлчилгээний ажилтан, нийслэлийнхээ ирээдүйн эздийн төлөө ажилладаг ЕБС-ийн багш нараа шагнаж, урамшуулах гэж байгаадаа их таатай байна. Нийслэлийн өдөр гэдэг хэн нэгэн дарга нарын баяр биш. Энэ бол Улаанбаатар хотынхоо хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж байгаа манай эгэл жирийн иргэдийн баяр юм шүү. Та бүхэнд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлээд сайн сайхныг хүсье” гэж онцлон хэлсэн.

Улаанбаатар хотын ЗАА-наас дүүргүүдийн дунд 7-р сараас 10-р сарын хооронд “Хоггүй хот, хоггүй хороо” болзолт уралдаан зарласан юм. Тус уралдааны шилдгээр шалгарсан дүүргийн ЗДТГ-т өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан бол шилдэг ажилтан болсон ТҮК-ийн 18 ажилтныг Хонконг, Сингапур улс руу аялах эрхийн бичгээр шагнасан юм. Үүнд зам талбайн 9 үйлчлэгч, таван жолооч, дөрвөн ачигч Хонгконг, Сингапур улс руу аялахаар болсон юм. Мөн бусдыгаа манлайлан ажилласан дунд ангийн 83, бага ангийн 65, цэцэрлэгийн 30 нийт 178 багшийг 335 сая төгрөгөөр шагнасан байна.




 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.87.115.162) 2013 оны 10 сарын 29

Hun amidrah gej tursun gedeg.getel zoriloggui uuriin bieiig ul hundelj busdad gai bolson ochuuhen mongol busdiig araas n hutga shaaj alj baina.iim etgeeduudiig olnii umnu duujilj alah yostoi.er hun shig sanaagaa heleed eregchin emegchinee uzej chadahgui baina.aimhai novshiin hulgaich aluurchidaas mongolchuud salah heregtei.sanaa muut yavan hatna sarisan bagvaahai narand hatah hatuuhan huuli udahgui turuh bolno.

0  |  0
zochin(66.87.115.162) 2013 оны 10 сарын 29

Geriin haalganaas tsaadhi asuudal nadad hamaagui gedeg zavaan bohir setgehuigeesee salah yostoi.uund odoo uilchilj baigaa amidrald niitsehgui huulia zasaj zalruulaasai! Hot oron nutagt uilchildeg sonin hachin oron nutgiin chanartai huuli gargah erhkiig aimgiin zasag noyodod ugmuur baina.

0  |  0
би(202.170.71.163) 2013 оны 10 сарын 29

Ёстой гоё сонсдожбайна. ТҮК ийн ажилчдыггадаад явуулна гэдэг нь.Нүдээолсонур

0  |  0
Top