Аваргын кимоно гурван сая төгрөгөөр үнэлэгдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 19

Хорт хавдартай хэмээн оношлогдож өвчиндөө шаналж буй Б.Танан охины эмчилгээний зардалд хандив өргөхөөр олимпийн хос медальт Н.Түвшинбаяр, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нар кимоноо дуудлага худалдаанд оруулаад байгаа.  Тэгвэл энэхүү дуудлага худалдаа долоо хоногийн хугацаанд онлайнаар үнийн санал авах юм. Хоёр тамирчин маань өөрсдийн кимоног нэг сая төгрөгөөс эхэлж дуудаж байгаа.  Тэгвэл Н.Түвшинбаяр аваргын кимоног худалдалж авах хамгийн эхний саналыг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харъяат Ц.Гэрэлт-Од начин нэг сая 500 мянган төгрөг хүргэсэн бол төд удалгүй хоёр сая төгрөгийн үнийн санал гарч ирсэн байгаа. Харин өнөөдөр 3 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон талаар тэрбээр өөрийн твирттер хуудсаар мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tuv(202.126.90.58) 2025 оны 03 сарын 13

Buyntai uils hiij bui avragataa bayrlla yu ch chadahgui hun ataarhuu baidag ym

1  |  0
Top