Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн төв талбай буюу Сүхбаатарын талбайг Чингис хааны талбай болгон өөрчилсөн шийдвэрийг гаргасан билээ. Энэ асуудлаар иргэдийн санал бодол ямар байгааг тогтоох, тандах зорилгоор Нийгмийн Ардчиллын Хүрээлэнгээс шуурхай судалгааг Улаанбаатар хотод нийт зургаан дүүргийн 500 хүнийг хамруулан судалгаа явуулж, дүнг гаргажээ.
Судалгаанд хамрагдагчдын 80.3 хувь нь Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон өөрчилсөн шийдвэрийг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. Харин 10.4 хувь нь шийдвэрийг дэмжиж байна гэж хариулсан байна. Харин 5.1 хувь нь үүнийг улс төрийн зорилготой шийдвэр гэж үзсэн бол үлдсэн 4.2 хувь нь "Хэлж мэдэхгүй байна" гэж хариулсан ажээ.
Ингээд судалгааны дүнг тодорхой танилцуулбал:
1. НИТХ-аас Сүхбаатарын талбайг Чингисйн талбай болгон өөрчилсөн шийдвэрийг Та дэмжиж байна уу?
1. Зөв шийдвэр, дэмжиж байна - 10.4
2. Буруу шийдвэр, дэмжихгүй байна - 80.3
3. Энэ бол улс төрийн зорилготой шийдвэр - 5.1
4. Хэлж мэдэхгүй байна -4.2

Сэтгэгдэл ( 11 )
ene Batuul magnaid aluulah ni de Magnai chin Chinges neriig yund ogohiig meddeg shte.ARdiin huvisgalaas icheed baigaa bol erdniin batuul ovog neree ehleed solichih
Ардын хувьсгалын ой гэж Монголын үндэсний уламжлалтнаадма ардавхар худлаа гуншигнаж байх буруу явдлыгнэгмөсөн таслан зогсооё Эргүү биш болТүүхээс арчигдаад үе нь өнгөрч түүхийн хог руу ачигдсанардын хувьсгалыг одоо орон даяар тэмдэглээд байхдаа ч яахав дээ Байхгүй болсон зүйлийг бий мэтээр тэмдэглэх нь ямар гээчийн элийрэл вэ? Хүмүүсээ бод доо
Чингисийн талбайгэхгүй өөрюу гэхийн ? Түүхээ санахгүй өөрийгөө мэдэхгүй монголоо танихгүй болоогүй бол Чингисийн талбай гэж нэрийдэхийг эрхбишдэмжих байлгүй
чингисийн талбай яасан сайхан сонсогдож байнаа гоё гоё
chinggis haany talbai bolgoson ni zuv. suhbaatariig delhiid hen meddeg yum? ezen chinggis haan maani yah argagui bidnii bolood delhiin baharhal mun.
ЧИНГИСИЙН ТАЛБАЙ ОРНОО ТЭНД ХҮНТЭЙ УУЛЗАХААР ТОХИРСОН
гуцна биз би болоод манай гэр бүл манай найзууд дэмжиж байгаа 2 гараа өргөөд бид хэдэн зууны түүхтэй ард түмэн бидэнд ардын хувсгалын 92 жил гэх түүх хэрэггүй
Solih ni zuv.
No