”Дээлтэй Монгол” геннист бүртгүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 18

“Дээлтэй Монгол” наадамд нийслэлийн дүүргүүдийн төлөөлөл, загварын болон урлаг соёлын байгууллагууд, хүүхэд багачууд нийлсэн 12,000 гаруй иргэн оролцох юм.

Наадмын үеэр ардын  урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, Монгол гэрийн үзэсгэлэн, үндэстэн ястны болон нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээнүүдээс гадна “Дээлтэй Монгол Наадам”-ын үйл ажиллагааны үндсэн хэсэг “Монгол үндэсний хувцастай баярын жагсаал” болох юм. Энэ сарын 20-нд Сүхбаатарын талбайд болох уг арга хэмжээнд оролцох хүмүүсийг энэ сарын 19-нийг хүртэл харьяа дүүргүүд дээр нь бүртгэж байгаа юм.  Энэхүү наадмын бичлэгийг бүтнээр нь геннист бүртгүүлэхээр явуулах учраас наадмыг үзэхээр ирж байгаа иргэд болон хэвлэл мэдээллийн ажилтнууд монгол дээлээ өмсч ирээрэй гэж зохион байгуулчид зөвлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top