Үндэсний төв архивынхан энэ сарын 20, 21 буюу бямба, ням гаригт ажлын цагаар ажиллаж, иргэдэд үйлчилнэ. Учир нь өнгөрсөн онд батлагдсан "Ажилласан жил болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль"-нд заасны дагуу нийгмийн даатгалын хэлтэс, албад энэ оны наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэл иргэдийн хүсэлтийг хүлээн авахтай холбогдуулан ийнхүү уртасгасан цагаар ажиллаж байгаа юм.
Энэхүү хуульд 1990-2000 оныг дуустал 11 жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй болон ажил хийсэн ч нийгмийн даатгал төлөөгүй, байгууллага нь татан буугдсанаас шимтгэл төлсөн хугацаа нь тасарсан зэрэг хүмүүст ажилласан жил, тэтгэврийн даатгалийн шимтгэлийг нь нөхөн төлүүлэхээр заасан юм.

Сэтгэгдэл ( 0 )