Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Багануур, Налайх дүүргийн Улсын бүртгэлийн газар өнөөдөр, маргааш хоёр өдөр иргэдэд үйлчлэхгүй юм байна. Учир нь энэ хоёр өдөр улсын архивч, улсын бүртгэгч нарыг сургалтад хамруулж байгаа юм. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивыг ирэх сараас эхлэн цахимжуулах учраас холбогдох мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж эхэлсэн энэ аж. Дээрх сургалт долдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )