Үндэсний үйлдвэрлэгчид залуучуудаа дэмжин ажилладаг болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 18

Үндэсний их баяр наадмаар Залуусын наадам Хүй 7 худагт өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Залуусын наадамд фэйсбүүкчид, жиргээч залуучууд, залуу яруу найрагчид, залуучуудын байгууллагын төлөөлөл оролцохын зэрэгцээ, Чопперчин ахан дүүс холбооны залуучууд, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, австралийн кино зураглаачдын холбооны гишүүн Д.Ангараг, энэ жилийн үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн концертын соёл урлагийн ерөнхий зохион байгуулагч С.Очирхуяг, Сhanel-ын тайзнаа алхсан загвар өмсөгч Нора зэрэг олны танил залуучууд хүрэлцэн ирсэн байлаа. Мөн “Asian Beat – 2012” амьд хөгжмийн наадмын 3-р байрын шагналт UFO хамтлаг, Увертура зэрэг хамтлаг дуучид залуусын наадмын тайзнаа ая дуугаа өргөсөн юм. Залуусын наадмаар сонирхол татаж байсан нэг зүйл нь нүүрээ гаргаж зураг авахуулах боломжтой хулдаасан хэвлэл байв. Залуусын наадамд ирсэн залуучууд түүнийг сонирхож, гэрэл зургаа татуулж, хөгжилдөж байлаа. Энэхүү хулдаасан хэвлэлийг Эзэн Сүлд ХХК хэвлэж, зуны аагим халуун өдөр наадамчин залуусын амны цангааг тайлах шүүсийг Фрутта брэнд, идээний дээжийг Талх Чихэр ХХК ивээн тэтгэсэн гэнэ. Манай үндэсний үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд залуучуудаа дэмжиж, аливаа үйл ажиллагааг нэрийн бүтээгдхүүнээрээ ивээн тэтгэж, хамтран ажилладаг болжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top