Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баярын үеэр "Зүүн бүсийн их хурд" морин уралдаан болно. Үүнтэй холбоотойгоор Өмнөдэлгэр сумын уугуул Г.Баярмагнай захиралтай "Атибус" компанийн хамт олон нутгийнхандаа бэлэг барьжээ. Тодруулбал, Хэнтий аймгийн ойн баяр наадмаар буюу энэ сарын 25-ны өдөр тус компани дөрвөн том оврын автобусаар Хэнтий рүү үнэгүй тээвэрлэхээр болсон аж. Уг автобус энэ сарын 25-ны өдрийн 10.00, 17.00 цагуудаас тус бүр хоёр автобусаар Офицеруудын ордны өмнөх зогсоол дээрээс Улаанбаатар-Хэнтийн чиглэлд хөдлөх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )