Нөхрийгөө хутгалжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 18

Эхнэр нөхөр хоёр муудалцаад эхнэр нь нөхрийгөө хутгалсан хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд эхнэр нь нөхрийгөө хутгалчихлаа гэж цагдаагийн байгууллагад мэдээлэл өгчээ. Дуудлагын дагуу цагдаа нар очиж шалгахад тус хороонд оршин суух 39 настай эмэгтэй Б гэгч нь согтуурсан үедээ нөхөр болох 38 настай Ч гэгчийн зүүн хөлөнд хутгалсан байна. Ямартаа ч хэргээ хүлээж өөрөө дуудлага өгсөн учир гэмт хэрэг нь хөнгөрөх нөхцөл байдалтай байгаа аж. 

Top