Хараа голын хойд гүүрээр хүнд даацын машин зорчихыг хоригложээ. Учир нь тус гүүр элэгдэж, эвдэрч эхэлжээ. Тиймээс ахмадуудад үйлчилдэг нийтийн тээврийн автобус, “Портер”, “Фронтиер”-оос өндөр машин зорчих боломжгүй болсон байна. Хараа голын баруун эрэг нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг бөгөөд Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын удирдлагуудтай хамтран, Хараагийн баруун эрэгт үйл ажиллагаа явуулж байсан карьеруудыг хаасан ч иргэд шөнө хулгайгаар элс, хайрга зөөсөөр байсан аж.

Сэтгэгдэл ( 0 )