АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн Ч.Баттуулын хэргийг УМБГ-аас шалгаж, Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлснээр Ч.Баттуулын хэргийг хянаж дуусаад өчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүх рүү шилжүүлжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.3, 91.2.6, 91.2.12 гэсэн дөрвөн зүйл ангиар буруутгаж байгаа юм. Мөн улсын яллагчийн зүгээс түүнд 25 жилийн ял төлөвлөөд байгаа.
Хэргийг сануулбал, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-нд АНУ-ын Жон Мартин Кийнийг Төв аймгийн Цонжинболдгийн ойролцоо аваачиж зургаан удаа буудан амийг нь хөнөөсөн юм. Түүнтэй хамт түүний найз залуу, ахыг нь хамт хорьсон ч холбогдолгүй хэмээн сулласан. Харин түүний дотны хоёр найзыг саатуулаад байгаа аж.

Сэтгэгдэл ( 3 )
ymar utgagui yum be!!! hen ni heniigee alaad bgan medegdehgui oilgomjtoi yum niitelj baigaach ee!!!
ymar utgagui yum be!!! hen ni heniigee alaad bgan medegdehgui oilgomjtoi yum niitelj baigaach ee!!!
ЗӨВ ШҮҮ