Сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж ихсэх болсон бөгөөд 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт 27 удаа мэдрэгджээ. Хүчтэй салхи шуурга 23 удаа үүссэн бол аадар бороо, үерийн аюулт үзэгдэл 12 удаа тохиосон байна. Үүнд нийт 600 сая төгрөг зарцуулжээ. Харин химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага 11 удаа, бичил уурхайн нурангины осол, үхрийн хорт салст халуурал өвчин, сум галт хэрэгслийн осол тус бүр долоон удаа, аянгын аюулт үзэгдэл, тэсэрч дэлбэрэх бодисын осол тус бүр гурван удаа, малын халдварт боом өвчин, үйлдвэрлэлийн осол тус бүр хоёр удаа, зуд, малын халдварт маеди весна өвчин, малын гоц халдварт цэцэг өвчин, хоолны хордлого тус бүр нэг удаа бүртгэгджээ. Дээрх ослоос болж эндсэн хүний тоог танилцуулбал, обьектын түймрээр 38 хүн, гол нуурын усанд унасан ослоор 30 хүн, бичил уурхайн нурангины ослоор зургаан хүн, ой, хээрийн түймрээр хоёр хүн, аадар бороо үерийн аюулт үзэгдэл, хүчтэй салхи шуурга, үйлдвэрлэлийн ослоор тус бүр нэг хүн амь насаа алджээ. Өмнөх оны мөн үеийнхээс аюулт үзэгдэл, ослын тохиолдол 265-аар нэмэгдэв. Хорогдсон, устгасан мал, тэжээвэр амьтдын тоо хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 224.8 мян.толгойгоор их байна.

Сэтгэгдэл ( 0 )