Өнөөдөр морин спорт уяачдын холбооноос “Их хурд-6” уралдааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Их хурд-6” уралдаан энэ сарын 20-нд Хархоринд болох бөгөөд уралдаанд оролцох морьдыг энэ сарын 19-н хүртэл бүртгэх юм байна. Түүнчлэн бүс нутаг бүрийн шилмэл хурдан удмын морьд оролцсон үндэсний хэмжээний уралдааныг зохион байгуулах санал гарч, шийдвэр хэрэгжээд явж байгаа. Тиймээс цэвэр цусны монгол морьд оролцоно. Тэр дундаа азарга буюу их насандаа түрүүлсэн хурдан удмын морьд оролцох эрхтэй юм. Харин маргааш газар дээрээ очиж хэдий хэр зайнд уралдахыг комисс тогтоох аж. Энэхүү уралдаанд эрлийз морьд уралдахгүй гэдгийг хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 1 )
eronxiilogch maani yana aa